Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналду таван жил үерхсэн сүйт бүсгүй, нэрт загвар өмсөгч Ирина Шейкээс салсан тухай мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн ба тэдний салсан шалтгааныг Криштиану Роналдугийн ээжтэй холбон тайлбарлаж байсан юм.
Үүний дараа Ирина Шейкийн бие төлөөлөгч “Хосууд салсан нь үнэн. Гэхдээ тэд Роналдугийн ээжээс болж салаагүй” хэмээн мэдэгдэж таван жил үерхсэн хосууд хайрын романсдаа цэг тавьсан нь тодорхой болсон юм.
Харин үүний дараа алдарт хөлбөмбөгчний шинэ найз бүсгүйн талаар мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж эхэлж байна. Энэ удаад Криштиану Роналдутай хайрын романс үүсгэж байгаа бүсгүйг “Реал Мадрид”-ын телевизийн хөтлөгч Люси Виллалон ажээ.
Энэ мэдээлэл түгэх болсон шалтгаан нь Роналду дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналыг хүртсэнийхээ маргааш Люси Виллалон хамт авхуулсан зургаа инстаграмдаа тавьсан явдал юм.