Та гэрээ цэвэрлэж чаддаг уу?

1. Шүүгээнд байгаа эд хогшлоо байнга эмх цэгцтэй байлгадаг уу?
Тийм -3 оноо
Үгүй -1 оноо
Заримдаа – 2

2. Долоо хоногт тогтсон нэг өдөр гэртээ их цэвэрлэгээ хийдэг үү?
Тийм – 3 оноо
Үгүй – 0 оноо
Заримдаа – 1 оноо
08-kitchen
3. Нөхөр чинь таньд тусалдаг уу?
Тийм – 3 оноо
Үгүй -1 оноо
Заримдаа – 0 оноо

4. Хүүхдүүд чинь тусалдаг уу?
Тийм – 3 оноо
Үгүй – 4 оноо
Заримдаа – 0 оноо

5. Хөдөлмөр хөнгөвчилсөн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ашигладаг уу?
Тийм – 2 оноо
Үгүй -1 оноо
Заримдаа – 0 оноо

6. Гэрийнхээ эд зүйлсээ байранд нь эмх цэгцтэй байлгахыг шаарддаг уу?
Тийм -1 оноо
Үгүй – 3 оноо
Заримдаа – 2 оноо

7. Хувцасны шүүгээ, тавиурын дээд талын тоосыг арчдаг уу?
Тийм – 3 оноо
Үгүй – 2 оноо
Заримдаа – 1 оноо

8. Өрөө, байраа ямар дараалалтай цэвэрлэхээ төлөвлөдөг үү?
Тийм – 2 оноо
Үгүй – 2 оноо
Заримдаа -1 оноо

9. Хог хаягдлыг өдөр бүр гаргаж хаядаг уу?
Тийм – 3 оноо
Үгүй – 0 оноо
Заримдаа – 1 оноо

10. Хивсийг хими цэвэрлэгээнд өгдөг үү?
Тийм – 3 оноо
Үгүй -1 оноо
Заримдаа – 2 оноо

11. Хүүхдээ өрөөндөө шуугиж, хашгиралдаж, тоглохыг хориглодог уу?
Тийм – 2 оноо
Үгүй – 2 оноо
Заримдаа – 3 оноо

12. Ямар нэгэн хэрэгтэй зүйлээ хэдэн цагаар хайх тохиолдол байдаг уу?
Тийм -1 оноо
Үгүй – 3 оноо
Заримдаа – 0 оноо

10-18 оноо:
Харамсалтай нь та нэг их сайн эзэгтэй биш юм. Өөрийн болон бусдын цагийг үнэлж чаддаггүй юм байна. Та тооцоотой хүн биш юм. Юм болгонд оролцдог боловч төгсгөлийг нь үнэлж чаддаггүй. Гэр орондоо тав тухгүйгээс сэтгэл хямрах явдал гардаг. Гэр орондоо эмх цэгцтэй байхын тулд үйл ажиллагаагаа зөв зохицуулахад анхаарах хэрэгтэй.

19-26 оноо:
Та хөдөлмөрч, ажлаа зохицуулж чаддаг хүн юм. Таны гэр орны бүх зүйл эмх цэгцтэй, байх ёстой байрандаа байдаг. Танд нөхөр, хүүхдүүд чинь байнга тусалж байдаг нь та тэднийг байнга захирч байдагтай холбоотой. Цаашид энэ байдалдаа дүгнэлт хийвэл зохино.

26 -аас дээш оноо:
Таны гэр орон гайхалтай сайхан юм. Та байнга угааж, цэвэрлэж, засаж янзалж, тоосоо арчиж байдаг нь сайн хэрэг боловч амьдралынхаа гол зорилгыг гэрийн ажил гэж боддогоо зарим үед мартаж, энэ ертөнц дээр ном, кино театр гээд сэтгэл сэргээх юм олон байдаг гэдгийг санаарай.аквалооvip escorts new york


Та гэрээ цэвэрлэж чаддаг уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.