Дэлхийн номер нэг гэгдэх “Adidas” брендтэй өрсөлдөхүйц монгол чанар, монгол ур шингэсэн спорт бараа болон спорт
хэрэглэлийн “MON POWER” бренд үүд хаалгаа нээлээ. Монголчууд бид аятайхан хувцас өмсөж зүүхийн тулд заавал гадны брендүүдийг авч хэрэглэдэг байсан бол одоо энэ цаг үе өнгөрч гэдгийг “MON POWER” бренд баталж байна. Тус бренд нь “ADIDAS” брендтэй өрсөлдөхүйц чанарыг танд амлаж байна. Монголын тамирчид, спорт сонирхогч залуус төдийгүй бүх хүмүүс өмсөж хэрэглэх өөрийн улсын брендтэй болж байгаа нь монголчууд бидний хувьд эдийн засгаа дэмжсэн сайхан хэрэг юм.