Энэ өдрийн зурхай /2015.01.31/

zurhaiӨнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 31. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 12. Санчир гараг.  Хэрцгий охин одтой, 9 улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Бөө, удганы үйл, хэрүүл тэмцэлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Төгс зохицол, тогтвортой байдал, шударга ёс ялан дийлэх өдөр. Эрсдэлтэй төслийг хэрэгжүүлэхээр зоригтой барьж ав. Зорилгоо биелүүлэх, алдар нэрийн төлөө хөөцөлдөхөд одод танд тусах болно. Наймаа арилжаа хийхэд тохиромжтой. Гэхдээ энэ нь алт, үнэт эрдэнэс болон модон материалаар хийсэн эдлэлийг худалдаж авахад хамаарахгүйг анхаар.


Үхэр (4/20-5/20)

Тааламжгүй өдөр. Эргэн тойрны хүмүүстэй харилцахдаа эзэрхэг түрэмгий байх, тэргүүлж манлайлах гэсэн хүсэл, өөртөө хэт итгэлтэй байх явдал нь үл ойлголцлын байдал руу таныг түлхэж ойр дотны хүмүүс болон ах дүү хамаатан садан болох төрөл төрөгсдийн зүгээс үзүүлэх эсэргүүцэл дургүйцэлтэй учруулж болзошгүй. Ийм байдал үүсгэхгүй байхын тулд үг яриагаа цэгнэж, аль болох хүнтэй муудалцахгүй байхыг хичээгээрэй.


Хамтатгах (5/21-6/21)

Тааламжтай өдөр. Энэ ордны оюутнууд ангийнхаа зарим нөхдөд багшлах боломжийг олно. Та багшийн ажлын арвин туршлага хуримтлуулж, мэргэжилдээ сэтгэл хангалуун байх болно. Энэ өдөр та завгүй байх бөгөөд өмнө нь хайхралгүй орхигдуулсан төсөлт ажлууд тань хэрэгжиж, таны урам зоригийг сэргээнэ. Гэвч өөрийнхөө шийдвэрлэж чадах хэмжээний л ажлыг барьж ав. Энэ жилийн эхнээс төгсгөл хүртэл оюун санаа тань таны гаргасан ололт амжилтанд төвлөрөх болно. Таны хүлээн авсан зөвлөгөө аливаа шийдвэрийг хялбар гаргахад тань тусална. Өнөөдөр таны түншид хөгжөөн, наргиантай байдал хэрэгтэй байна.


Мэлхий  (6/22-7/22)

Санхүүгийн асуудалтай өдөр. Магадгүй өнөөдөр гэрийн жижиг асуудлуудтай тулгарч санхүүгийн асуудлыг шийдэх асуудал гарч ирнэ. Өөрийнхөө байдлын бүх нэмэх, хасахыг дүгнэх боломж ирж, ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг тэмдэглэх боломж гарч ирнэ. Бие махбодио эрүүлжүүлэх ба цэвэрлэх арга хэмжээ авах хэрэгтэй.


Арслан (7/23-8/22)

Эрч хүчээр дүүрэн өдөр. Та урам зориг, эрч хүчээр дүүрэн байна. Эмэгтэй арслангуудын хүсэл тачаал нь бадрана. Гүн гүнзгий хайр эсвэл их шуугиантай хэрүүл гарч болно. Өөрийн сэтгэлийн хөөрлөө хянаж байхгүй бол энэ нь түрэмгийлэл болж үргэлжилнэ. Амралт эсвэл өөрийн дуртай зүйлээрээ оролдох цаг зав гарга.

 


Охин (8/23-9/22)   

Бүтээлч эрэл хайгуул, туршилт хийх, аливаа шинэ мэдээлэл авахад тохирох өдөр. Эртний мөрөөдөл тань биелэх, гэнэтийн таатай мэдээ хүлээн авах бололтой. Эмэгтэй охиныхон ойр дотны хүнтэй яриа өрнүүлэх үедээ эмзэг сэдвийг хөндөхөөс аль болох зайлсхий. Үдээс хойш охиныхоны гэр бүлд хэрүүл маргаан, муудалцаан болох магадлал өндөр байна.


Жинлүүр (9/23-10/22)

Таатай өдөр. Энэ өдрийн зан ааш тань хэлбэлзэх хандлагатай байна. Гэхдээ юу ч болоогүй байхад сэтгэлээр унах, сэтгэлийн хөөрөлтэй байх нь зохимжгүй. Уучлал, хайр дурлалын дор энэ өдөр өнгөрнө. Спортоор хичээллэх биеийн тамирын дасгалууд, гэрлэлт, хүүхэдтэй болоход таатай. Өдрийн хоёр дахь хагаст гэнэтийн мэдээ дуулах болно. Эрүүл зөв хооллолтын талаар мэргэжлийн хүнээс зөвөлгөө авах нь эрсдлээс та өөрийгөө болон бусдыг аварч байна гэсэн үг.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр од гараг таатай байгаа болохоор хувийн амьдралд тань таатай зүйлс тохионо. Үүнийг ашиглах хэрэгтэй. Таны эрүүл мэнд хэлбэлзэлтэй байдал, дур булаан байдал хамгийн дээд цэгтээ хүрнэ. Өөрийн тань дур булаам, өөртөө итгэлтэй байдал, заяагдсан хурц ухаан, өөдрөг үзэл тань ямар ч үед бүхний төвд байлгах болно. Хөнгөн шингэн байх нь дурын хүнд асуудлыг нааштайгаар шийдвэрлэгдэнэ.


Нум (11/22-12/21)

Ажил дээр чинь таагүй бодлууд эргэлдэх болно. Үндэслэлгүй буруушаах мөн шүүмжлэлтэй анхааруулга таны тэвчээрийг барж, хамгийн хүнд нөхцөлд бүх ажлыг тэвчдэг ч энэ удаад та тэсрэх бололтой. Сонор сэрэмжтэй байж мөн ямар нэгэн бодлоггүй алхам бүү хий. Таны нөлөө олон хүнд тус болно. Даруу байдал тань авах ёстой тэрхүү суудлыг авахад саад болж байна. Зүүд үнэнийг өгүүлнэ.


Матар (12/22-1/19)

Сонирхолтой үйл явдлаар дүүрэн өдөр. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд хамаатай. Таны давуу талыг эсрэг хүйсний хүмүүс өндрөөр үнэлнэ. Ганц бие хүмүүс хайр сэтгэл, сексийн холбоо өөртөө итгэх итгэлийг нэмж, баяр баясгалан авч ирэх болно. Үр хүүхдүүд, төрөл садны асуудалд онцгой анхаарал тавих шаардлага үүсэх байх. Эрчүүд өнөөдөр мэргэжлийн салбарт хэт их идэвх зүтгэл гаргах хэрэггүй, тэдний санаачилгыг дэмжихгүй бололтой.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр танд нэлээн хэдэн ажлын санал ирэх бөгөөд ирээдүйд ашигтай байдлаар тусна. Дурын дүрд тоглох чадвартай та хэрэгтэй хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ буулгаж чадна. Ингэснээрээ бүх асуудлыг өөр дээрээ ашигтайгаар эргүүлэх алхмуудаа хийх болно. Гэхдээ аливаа асуудлыг үнэн бодитойгоор дүгнэ.


Загас (2/19-3/20)

Энэ өдөр хорхой хүргэх дур булаам байдалтай идэвхтэй тэмцэнэ. Өнөөдөр таны ажил болон эрүүл мэндэд хүчтэй нөлөөлөх зүйл гарч ирнэ. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирэх тул яаралтай эмчид ханд. Өвчин өөрөө эдгэнэ гэж бүү назгай ханд. Гэр бүл аав ээжтэйгээ зөвлөлдөж дотно яриа өрнүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх болно. Гэр бүлийнхэндээ цаг заваа харамгүй гарга.macbook pro 13 чехолdubai escort available now


Энэ өдрийн зурхай /2015.01.31/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.