Шүдний өвчинг анагаахуй

Woman pressing cheek to calm toothacheШүдний өвчин нь хүний биед маш их зовиур үүсгэдэг. Ялангуяа инээх, ярвайх, идэж уух, эрүүгээ хөдөлгөх, толгойгоо эргүүлэх үед өвдөлт ихээр мэдрэгддэг. Заримдаа амьсгалах үед ч өвдөх нь бий.

Харин шүд шөнө, эсвэл амралтын өдөр өвдсөн, эмнэлэгт очих боломжгүй үед яаралтай ямар тусламж үзүүлэх талаар дараах зөвлөгөөг танд хүргэж байна.

-Шүдний завсраар орсон хоол хүнсний үлдэгдэл, амны хөндийг сайтар цэвэрлэ.

-Архи том балгаад өвчтэй шүдэн дээрээ хэсэг хугацаанд байлга. Энэ үед буйл архины зарим хэсгийг шингээн авч, шүд мэдээ алддаг.

-Мөс хүлх. Түүнчлэн өвчтэй шүдэн дээрээ болон хацар дээрээ өдөрт 3- 4 удаа 15 минутын турш мөс тавь.

-Эрхий, дунд хурууны завсрын V хэлбэртэй хэсгийг мөсөөр 5-7 минутын турш үрээрэй.

-Өвчтэй хэсгээрээ хоол хүнсээ бүү зажил.

-Анальгин, баралгин, седалгин зэрэг өвчин намдаах эм зуу. Харин аспирин хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ эм өвчин намдаах үйлчилгээ муутай.

-Бүлээн жин огт тавьж болохгүй. Энэ эмчилгээ нь байдлыг улам муутгаж, цаашид эмчилгээ авахгүй болгож мэднэ.

-Эмчийн зөвлөгөөгүйгээр антибиотик бүү хэрэглэ. Хамгийн гол нь шүдний эмчид яаралтай хандах хэрэгтэй.

 

mac 13 proindependant dubai escorts


Шүдний өвчинг анагаахуй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.