Колумбийн алдарт дуучин, Барселона клубын хамгаалагч Херард Пикегийн найз бүсгүй Шакира 2 дахь хүүхдээ төрүүлсэн талаар мэдээлсэн.
Хосууд өчигдөр албан ёсны мэдэгдэл хийж Шакираг Барселона хотын “Quiron-Teknon” эмнэлэгт нэгдүгээр сарын 29-ны оройн 9:54 минутанд хүү төрүүлсэн гэдгийг хэллээ.
Пике, Шакира нар шинэ хүндээ Саша гэдэг нэр өгчээ.
Энэхүү нэр нь хүн төрөлхтнийг хамгаалагч, дайчин гэсэн утгатай Грек гаралтай Орос үг юм байна.
Хосуудын анхны хүүхэд Милан, 2013 оны нэгдүгээр сард төрж байсан бол ийнхүү яг хоёр жилийн дараа тэд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа.