Энэ өдрийн зурхай /2015.02.02/

zurhaiӨнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 14. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна  хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өөрчлөлт хийж шинэчлэх өдөр.Албан тушаал ахиж өөрчлөлт гарна.Сайн бодож тунгаах ашиг бүхий ажил хэргийн санал дэвшүүлэх магадлал өндөр.Ямарч нөхцөлд өөрийн эзэлж буй байр суурь дээрээ тогтох хэрэгтэй.Өөрийн өвчний шинж тэмдгүүдийг анхааралгүй орхиж болохгүй.

 


Үхэр (4/20-5/20)

Энэ өдөр хов жив, муу хүмүүсийн зальт явуулгаас болгоомжил. Бусадтай харилцахдаа сонор сэрэмжтэй, хянуур байх хэрэгтэй. Учир нь түрэмгийлэлд өртөж магадгүй талаар одод сэрэмжлүүлж байна. Өнөөдөр ажил үйлсээ урагшлуулах, үсрэлт хийх гэж бүү оролд. Одоо үндсээр нь өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе. Хэрвээ та өөрийгөө ямар нэгэн зүйлд авьяастай гэж бодож байгаа бол тэрийгээ өнөөдөр бүү гаргаарай. Ажлын дараа гэр лүүгээ яар, ганцаараа гадуур зугаалах хэрэггүй.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр эмэгтэй ихэрүүдэд өөрийн бүх авьяас, чадварыг гаргаж гайхуулах боломж ирнэ. Шинийг санаачлах авьяас, сэтгэшгүй уран сэтгэмж таныг анхаарлын төвд оруулж янз бүрийн асуудлаа шийдэхэд тань тус болно. Эрэгтэй ихэрүүд хуучин найзуудтайгаа уулзана. Хуучин найзтайгаа уулзахдаа үл ойлголцох, хэрүүл маргаан, тангараг тасарсан байдлаа санхагүй байхыг хичээ. Зүүд нь аз жаргалтай байж биелэнэ. Зүүдэнд тоо, оддыг зүүдэлвэл гэнэтийн мэдээ сонсоно.


Мэлхий  (6/22-7/22)

Идэвхитэй тэмцэл хийх ба шинэ зүйлийг нээх, ялахад тааламжтай өдөр. Өнөөдөр таниас бодол санаандаа шийдэмгий шулуун байхыг шаардана. Энэ өдөр хатуу залгамж холбоотой байх ажил хэрэгч овсгоо зэрэг чанарыг шалгана. Бүх юмны тунг тааруулж, хэрэггүй маргаан гаргахгүй ба яриандаа өндөр өнгө гаргахгүй байх хэрэгтэй.


Арслан (7/23-8/22)

Бусадтай хамт ажиллах нь уур бухимдлыг төрүүлэх тул та тэднийг хамтран ажиллах сонирхолгүй хэмээн буруутгаж магадгүй. Энэ нь тийм таатай зүйл биш гэдгийг анхаар. Өнөөдөр албан томилолтоор явах буюу аян замд гарах магадлалтай. Гэхдээ тийм ч амжилттай өдөр биш гэдгийг анхааралдаа ав. Хөндлөнгийн хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Түүнчлэн хулгай дээрэмд өртөх, бэртэл гэмтэл авахаас сэргийлээрэй.


Охин (8/23-9/22)   

Урам хугарсан, худал хуурмагтай тулгарсан, мууг зөгнөсөн өдөр.Эдгээрт үнэнчээр дүгнэлт хийх хэрэгтэй болох нь. Хэрвээ та томилолт, удаан хугацааны аялалд явахаар шийдсэн бол хойшлуулж дараагийн өдөрт шилжүүлсэн нь дээр байх.Хөрөнгө мөнгө оруулах төсөл, ажил хэрэгт маш анхаарал болгоомжтой хандаарай.Тохирох цаг хугацаа нөхцөлийг хүлээж байгаад өөртөө итгэлтэйгээр хөдлөх нь танд дээр байх болно.Зүүдэндээ жимс жимсгэнэ харах нь сайны тэмдэг, хэрэв загас харвал үргэлж азгүйтэл таныг дагахыг ёрлосон хэрэг байх юм.


Жинлүүр (9/23-10/22)

Хувийн амьдрал тань хоёр дахь төлөвлөгөө руугаа орно. Мэргэжлийн ажил тань ачаалал өндөртэй байна. Танаас хамаараад удирдлага болон түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй. Тиймээс үйлдэл бүрээ хяна. Хайр дурлалын харилцаа цэцэглэж ганц бие хүмүүс онцгой нэгнээс бэлэг хүлээн авна. Таны аз жаргалтай байдал бусдыг татах чадварыг нэмж хүн бүр таныг ширтэх болно. Энэ боломжийг ашиглан ажилдаа өөрийнхөө чадварыг харуулж хүсч буй байр сууриндаа хүрэх хэрэгтэй. Эрүүл мэндэд бага зэрэг асуудал гарч болзошгүй. Халдварт өвчин хүндэрч болзошгүй учир хянамгай байгаарай.


Хилэнц (10/23-11/21)   

Тааламжгүй өдөр. Байр орон сууц болон эсвэл эд хөрөнгийн асуудал үүсэх магадлалтай. Сэтгэл хөдлөлөө хянаж байхгүй бол өнөөдөр эрчүүдийн хувьд хүнд өдөр. Өөрөөр хэлбэл, асуудал туйлдаа хүртэл хүндэрч мэдэх нь. Харин энэ ордны эмэгтэйчүүдийг ажил хэргийн хамтрагч болон удирдлагатайгаа харьцах сөрөг харьцаанаас хамгаалж байна. Танаас дээд зэргийн хичээл зүтгэл шаардах өдөр бөгөөд энэ нь таны хүчин чармайлтыг зөвтгөх зүйл болохгүй.


Нум (11/22-12/21)

Өнөөдөр таньд ирээдүйд багагүй орлого олж болохуйц төлөвлөгөө гарч ирнэ. Шинэ санаа, шинэ стратегиийн тусламжтай ажлын уулзалт, хэлэлцээр амжилттай үргэлжлэх боловч та өөрийн бодол санааг илэрхийлэхийн тулд хичээх хэрэггүй. Учир нь энэ байдал тань таны өөрсөлдөгчдийн анхаарлыг татаж сөрөг байдлаар ажилд чинь нөлөөлөх магадлалтай. Өнөөдөр таны дотоод чанар эргэн тойронд ил байна.


Матар (12/22-1/19)

Идэвхитэй, бүтээлч өдөр. Өнөөдөр таны ажил хэргийн идэвхи удаан хүлээсэн үр дүнг авчирна. Мэргэжлийн ажил хэрэгт амжилт гарч, амьдралын баяр баясгалан, өөдрөг үзэл бодол төрнө. Урлагийн хүрээнд ажиллагсадад амжилттай цаг үе ирж байна. Гадны хүмүүсийн зөвлөгөөг дагахаас сэрэмжилж, сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдэхээс зайлсхий. Та өөрийн бодол санааг логиктой, эрүүл ухаанаар эрэгцүүлэн бодоорой.


Хумх (1/20-2/18)   

Таньд тээнэгэлзсэн сэтгэгдэл төрүүлсэн хүмүүсийн хандлагаас од эрхэс таныг хамгаалж байна. Энэ өдөр санхүүгийн алдагдал хүлээж мэдэх нь. Энэ нь худалдан авалт, засвар үйлчилгээ эсвэл бусдад тавьсан өр ширийн асуудлаа дарах зэрэг асуудалтай холбоотой. Гэрийн асуудлаа хойш тавилгүй ажиллаарай. Гэхдээ хэт их ачаалал өөртөө авахгүй байхыг хичээж, ядрах, хэрүүл уруул гарахаас сэрэмжлээрэй. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлт гарах магадлалтай тул өөрийн үйл хөдлөл, үг хэлэндээ анхаарлалтай хандах хэрэгтэй.


Загас (2/19-3/20)

Шүүмжлэлтэй өдөр. Онцгой анхааралтай бай. Хэт ядрах, гуниглах, өөртөө сэтгэл ханамжгүй байх, цухалдах нь гэр бүлд асуудал үүсгэнэ. Таны хөдөлмөрч байдал нэмэгдсэн ч эд хөрөнгийн байдал хэвээр үлдэнэ. Өнөөдөр танд нийтийн сайн сайхны төлөө гэрээ хэлэлцээр хийх нөхцөл байдал үүснэ. Иймд боломжийг алдахгүйгээр өөртөө ашигтай байдлаар шийдэхийг хичээ.чехол силиконовый для iphone 4escort tonight


Энэ өдрийн зурхай /2015.02.02/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.