Юуны өмнө 2-3 ширхэг улаан лууванг дугуй хэлбэртэй нарийхан хэрчинэ. Хоёр ширхэг өндгийг сайтар чанаад өндөгний шараас цагааныг нь салгаж аваад нарийхан савхан хэлбэртэй хэрчинэ.
Харин өндөгний шараа бага зэрэг давслаад нухаж өгнө. Нэг стакан ээдсэн сүүнд чимх элсэн чихэр, нэг цайны халбага хоолны уксус мөн нэг хоолны халбага ургамлын тос хийгээд хамгийн сүүлд нь нухсан өндөгний шараа хийж сайтар хутгана.
Уг бэлдмэлдээ хэрчсэн луувангаа хийгээд дээрээс нь бага зэргийн ногоон яншуй цацаж өгнө.