“Азийн топ модель”, загвар өмсөгч О.Ариунзулыг эгчтэй гэдгийг төдийлөн хүмүүс сайн мэддэггүй. Тэгвэл түүний эгчийг О.Оюунзул гэдэг бөгөөд “Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс “Фитнесс модель” төрөлд мөнгөн медаль хүртжээ.Эгчээрээ бахархсан загвар өмсөгч О.Ариунзул өөрийн цахим хуудаснаа: “Хайрт эгч минь Бодибилдинг фитнесийн улсын аваргаас “Фитнесс Модель” төрөлд Мөнгөн медаль хүртлээ. Бахархаж байна. Хамгийн мундаг нь байсан шүү…….” хэмээн бичжээ. Юутай ч авьяаслаг эгч дүүсд амжилт хүсье.
С.Гүнжээ
agshin.mn