Шакира: Би амьдралдаа хэзээ ч ингэж галзууртлаа дурлаж байгаагүй


Колумбийн дуучин, шүүгч Шакира саяхан хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан билээ. Тэрбээр 2010 онд “Вака вака” дууныхаа клипний зураг авалтын үеэр Барселона клубын төвийн тоглогч Жерард Пикетэй танилцаж, түүнээс хойш хамтран амьдрах болсон юм. Тэдний ууган хүү Милан 2013 оны нэгдүгээр сард төрж байсан бол хоёр дахь хүүгээ хосууд хоёр жилийн дараа ийнхүү өлгийдөн аваад байгаа юм. Тэд бага хүүдээ Саша гэдэг нэрийг хайрласан байна. Шакираг төрсөн тухай мэдээлэл цацагдаж эхлэхэд түүний өнгөрсөн жил хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөлбөмбөгийн баг бүрдүүлнэ” гэж хошигнон хэлсэн үгийг нь барууны сайт болгон иш татсан байсан юм. Тиймээс өнөөдрийн “Оддын цаг” буландаа дуучин бүсгүйн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Latina magazine сэтгүүлд хувийн амьдралынхаа талаар дэлгэсэн сонирхолтой ярилцлагаас  орчуулан хүргэж байна.

-Хувийн амьдралын тань талаар яриагаа эхэлье. Шүтэн бишрэгчидтэйгээ өөрийн хувийн амьдралынхаа сониноос хуваалцахгүй юу?

-Хэрвээ та хүүхэдтэй бол түүнийхээ хайрыг үргэлж мэдэрдэг. Мөн тэр хэрээрээ дэлхий ертөнц илүү амар амгалан мэт санагддаг. Ямар их аз жаргалыг мэдэрч буйгаа, өөрийнхөө тухай сайн сайхан мэдээг л шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцахыг хүсч байна. Би аз жаргалтай байгаагаа хэлэх үед надтай хамт тэмдэглэх маш олон хүн байдаг.

Харин тэд маань хэн нэгэн намайг гомдоож, би шархалж буй мэдээг хэзээ ч сонсохыг хүсдэггүй байх.  Тэд  Миланд маань ч гэсэн маш их хайртай. Хүү маань өсч том болох  тусмаа фэнүүдийн маань түүнд өгч буй хайраас суралцах байх гэдэгт би итгэлтэй байдаг.

-Барселонагийн төвийн тоглогч Жерард Пике ер нь ямар хүн бэ?

-Жерард бол олны танил од бүсгүйтэй биш, зүгээр л Шакира гэдэг эмэгтэйтэй хамт байхыг л хүсдэг эр хүн. Ямар ч шалтгаангүйгээр намайг зүрх сэтгэлээсээ хайрладаг. Харин миний хувьд тэр өмнө нь уулзаж байсан эрчүүдээс хамгийн гайхалтай хүн. Тийм болохоор л би түүнтэй өнөөдөр хамт байна. Бид нэг зүйлийг хүсч, нэг зүйлд дурлаж, нэг зүйлийг  үзэн яддаг. Би амьдралдаа хэзээ ч ингэж хэн нэгэнд галзууртлаа дурлаж байгаагүй.

-Дахиад хүүхэдтэй болоход хэр бэлтгэлтэй байна вэ?

-Хэрвээ уран бүтээлийн шахам программ төслийн ажил байхгүй байсан бол би аль хэдийнэ жирэмслэх байсан. Жерардтай хамт найм юм уу, есөн хүүхдийн эцэг эх болоод өөрийн гэсэн хөлбөмбөгийн багтай болохыг хүсч байна.

-Ажил, амьдралаа хэрхэн зохицуулж байна даа?

-Эргэн тойрны маань зүйл­сээс маш их шинэ санаа гарч ирдэг. Гэх­дээ хүүгээ төрүүлсэнээс хойш надад цаг зав тун бага гардаг болсон. Гэр рүүгээ яараад л харина. Хүү маань юунд илүү анхаарлаа хандуулах ёстойг на­дад сургадаг.

-“The Voice” нэвтрүүлгийн үеэр залуу дуучдад зөвлөгөө их өгдөг юм шиг санагддаг?

-Уран бүтээлч хүн өөрийн карьерийн төлөө бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Уран бүтээлч хүний зан төлөв, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь залуу дуучдад тусалж, зөвлөгөө өгөх үүрэг хариуцлага маань намайг хөгжилтэй харагдуулсан байж болох юм.

-Цомгоо испани хэл дээр гаргана гэж сонссон?

-Латин Америкийн орнуудын фэнүүдтэйгээ би маш гүн гүнзгий, нарийн харилцаатай. Үүнийг маш их хүсэл тачаал бүхий 20 жилийн хамтын амьдралтай зүйрлэж болно.  Тэнд ойлголцол, итгэл байдаг.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваахүү

для iphone 5 чехлыindian escorts in us


Шакира: Би амьдралдаа хэзээ ч ингэж галзууртлаа дурлаж байгаагүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.