Энэ өдрийн зурхай /2015.02.04/

zurhaiӨнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 4. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 16. Буд гараг. Үнэг одтой, 5 шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хонин жилийн Хаврын уур орох улирал 12 цаг 13 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таагүй өдөр. Найзын урвалт, хууралт, ноцтой өдөөн хатгалт зэрэг таагүй үйл явдал тохиож болох өдөр. Ихэнх хониныхны хувьд сэтгэл санааны өнгө хэтэрхий хүчтэй байх учир цаашдын ахин дэвших байдалд хортой нөлөөлж өдрийн эцэст ядрах уурлахад хүргэнэ. Оройг гэр бүлийн хүрээнд өөрийгөө гэрийн чимээгүй баясгалангаар зугаацуул. Жишээ нь: Ном унших, төрөл төрөгсөдтэйгөө харьцах, шинэ видео үзэх, найзуудтайгаа ярилцах, хөгжим сонсох мэтээр өөрийгөө хөгжилтэй байлга.


Үхэр (4/20-5/20)

Хүндэвтэр өдөр. Нөхцөл байдал таагүй, мөн танд атаархагчдын явуулгаас болоод хамаг хүчээ өөрийн нэр хүндээ хамгаалахад зориулах төлөвтэй. Мэргэжлийн түвшинд та өөрийн байх ёстой байр сууриас арай доогуур ажил эрхэлдэг байж магадгүй. Арилжаа наймаа болон мөнгө санхүүтэй холбоотой үйл ажиллагаа, томилолтыг хойшлуулсан нь дээр. Ажил хайж байгаа үхэрийн ордныхон агаарын тээврийн салбарт ажилд орох магадлалтай бөгөөд өөрийн аялах дуртай сонирхол тань энэ салбарт сайн зохицно.


Хамтатгах (5/21-6/21)

Эрч хүчтэй байх өдөр. Таны зүтгэлч, хөдөлмөрч зан чанар чинь таньд тодорхой үр дүнг өгнө. Таньд сайн санасан хүмүүс, хамтрагч нарын тань зөвөлгөө, оролцоо, туслалцаа дэмжлэгээс татгалзах хэрэггүй. Амьдралын тань нөөц нэмэгдсэн нь өөрийгөө илэрхийлэх чадварт чинь сайнаар нөлөөлнө. Сөксийн тал дээр анхаарал татах өөрчлөлт харагдахгүй байна.


Мэлхий  (6/22-7/22)

Оддын таатай байрлал нь таныг өөрийн өдөр тутмын ажлаа тайван хийх боломж олгохоос гадна чухал асуудалд өөрийн байр суурийг бататгах, уран бүтээлд өөрийн авъяасыг үзүүлэх, урьд нь олж авах боломжгүй мэт байсан зүйлийг харьцангуй амарханаар олж авах болно. Шаардлагыг үл хангах боловч таньд санхүүгийн орлого орж магадгүй.


Арслан (7/23-8/22)

Мөнгө санхүүгийн асуудлаа шийдэхэд таатай өдөр. Ашигтай санал ирвэл ажлын түнштэйгээ хамтран шийд гаргаарай. Өөрөө дур мэдэн хөдөлж болохгүй, эрсдэлтэй. Бусдын зөвлөгөөг сонс, гарах бүх үр дагаврыг тооцоол. Өнөөдөр түшмэдтэй уулзах, ажил хэргийн уулзалт зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, удирдах дээд байгууллагад хандахад бүтэмжтэй. Таны ур чадвар, авьяасыг эохих ёсоор үнэлнэ. Хуучны дурсамжаа сэргээх нь тийм ч таатай зүйл биш.


Охин (8/23-9/22)   

Эрч хүчтэй байх өдөр.Үйл явдал таны санаж бодож хүлээж байснаар өрнөхгүй учир маш болгоомжтой байгаарай. Онцгой анхаарал, хяналт, нягт нямбай ажиллагаа шаардсан ажил хэргээс зайлсхийж шинэ төсөл, төлөвлөгөө эхэлсний хэрэггүй.Урам хугармаар өдөр шинэ санаа, итгэл найдвар биелэгдэхгүй байх нигууртай.Мөнгө санхүүгийн алдагдалд орж, найзуудтайгаа нөхөрлөлийн бус байдалд орж магадгүй байна.Ямар ч бэлтгэлгүйгээр бэлэн бус байсан асуудлыг шийдэх даалгавар хамгаас түрүүнд танд тохиох магадлал өндөр байна. Өнөөдөр айлд зочлох юмуу, зочид гэртээ хүлээн авахад таатай..


Жинлүүр (9/23-10/22)

Өөрийгөө их ажлаар дарж амрах зав бүү гарга. Үр дүн нь заавал харагдана. Үл хөдлөх хөрөнгөд, хөрөнгө оруулалт хийх ажил бүтэлтэй байх бөгөөд банк санхүүтэй холбоотой асуудлаар амжилт гаргана. Энэ өдөр дур булаам харагдаж мөн хүлээн авалтан дээр бусдыг гайхшруулна. Ойрын хугацаанд хүчтэй шүүмжлэлд өртөн мөн таагүй зүйл тохионо. Танд аливаа үйл явдалд шийдэмгий болгоомжтой байхыг зөвлөж байна. Хий дэмий яриа, хов жив мөн хэрүүл маргаан атаа чөтөөнд оролцолгүй сэтгэл санаагаа тайвшруулж эрүүл мэнддээ анхаарлаа хандуул.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр ажил хэргийн хамтрагчаа ажиглах өдөр. Тэдэнд хэт итгэх хэрэггүй. Гараг эрхсийн таагүй байрлалаас болоод санхүүгийн хүндрэл нүүрлэх буюу гэнэтийн зардал гарч магадгүй. Арилжаа наймаанд хэт идэвх гаргах нь алдагдалд хүргэж болзошгүй. Үйл явцын гэнэтийн өөрчлөлт нь таны талд шийдэгдэхгүй. Сансрын энергийн өөрчлөлтийн улмаас хар дарж зүүдлэх, биеийн байдал тавгүйтэх, өвчин нүүрлэж болзошгүй.


Нум (11/22-12/21)

Ямарваа нэгэн санхүүгийн үйл ажиллагаа явуулахад таагүй өдөр. Эд хөрөнгийн алдагдалд хүрэхгүйн тулд та ажлын идэвхитэй байдлаа багасгах шаардлагатай. Өдрийн эхэн хагаст та ажлын хамтагчилд болон удирдагчтайгаа эв найрамдалтай байна. Өдрийн хоёр дугаар хагаст та өөрийнхоо ойр дотныхоны өмнөөс зохион байгуулалттай, хариуцлагатай байх шаардлага гарна. Учир нь шалтгаангүй зүйлээс болж муудалцах магадалтай.


Матар (12/22-1/19)

Тааламжгүй өдөр. Шинэ ажил эхлэх болон ахуйн амьдралын асуудлыг шийдэхэд тааламжгүй өдөр. Хүн ихтэй газар очих, олон нийтийн газарт очихоос зайлсхий. Хэн нэгэн таныг мөрдөж мөшгөж мэднэ. Иймд болгоомжтой байж, эрүүл ухаантай байх нь өдөрт тохиолдох сөрөг хандлагуудыг даван туулахад туслана. Ойр дотныхны харилцаа нь таагүй зүйлээс сатаарахад туслана.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр зогсолтгүй хүчээр ажиллаж, тэвчээртэй байж, байдлыг олон талаас нь дүгнэснээр танд тохиолдох асуудлуудыг даван гарах болно. Худалдаа наймаа хийхэд тааламжтай. Эмэгтэйчүүдийг сонирхолтой уулзалт хүлээж байна. Хуучин холбоо сэргэх, шинэ хайр дурлал эхлэх магадлалтай. Харин эрэгтэйчүүд өрөө төлөх, дуусгаагүй ажилаа дуусгах шаардлагатай. Хайр дурлал, романтик болзоонд явахад тааламжтай өдөр.


Загас (2/19-3/20)

Төрийн байгууллага, удирдлагад хандахад тааламжтай өдөр. Таны ажил хэрэгч байдал таны хамтран ажиллагсадыг тантай хамтран ажиллахад хүргэнэ. Таны хүсэж буй үрд дүнг авчирахуйц худалдаа наймаа хийх магадлалтай байна. Ажилчид тушаал дэвших магадлалтай. Өдрийн хоёр дахь хагаст хүмүүстэй үл ойлголцож магадгүй тул үүнээс аль хол байхыг хичээгээрэй.обложки для ipad minigirls escort


Энэ өдрийн зурхай /2015.02.04/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.