Гурил, baking powder, давс, нарийн боовны сода, элсэн чихэр, нунтаг какаог том саванд хийж сайтар холиж хутгана.
Ингээд өндөг, кофе, сүү, ванилийн охь, ургамлын тосыг хийж миксэрдэнэ.
Зуурмагийг ямарч бөмбөлөггүй жигд болтол ни сайтар ни миксэрдээрэй. Зурган дээрх шиг жигд бор өнгөтэй болох болно.
Ингээд аяган бялууны цаасыг аяган бялууны хэвэнд хийгээд нэг өнцөгт нь халуунд хайлж урсахааргүй хатуу зуйл хийж өгөөрэй. Жижиг хэмжээний шил, чулуу мэт зүйл байж болно.
Эсвэл тугалган цаасыг жижиглэн бөөрөнхийлж зүрхэн хэлбэр гаргана.
Зуурмагаа хийнэ.
Ингээд 165с хэмд 10-15 минут болгоход л хангалттай.
Аяган бялуугаа бүх төрлийн өнгийн крем, нунтаг чихэр эсвэл шоколадны крем гээд хүссэн зүйлээрээ чимэглээрэй.
www.times.mn