Брэндийн үнэлгээ: Burberry

Оршил

Томас Бурберри 21 настай байхдаа өөрийн дэлгүүрээ нээх шийдвэрийг гаргажээ. Бурберри 1856 онд Англи улсад өөрийн анхны дэлгүүрийг нээсэн бөгөөд 1870 он гэхэд энэхүү бизнес нь өргөжин тэлж, гадуур хувцаснууд нь энэхүү брэндийн нүүр царай болсон юм.

1879 онд Томас Бурберри габардин /хувцас хийдэг ноосон бөс даавуу/ хэмээх шинэ материалыг бий болгосон. Энэхүү даавууг ус нэвтрүүлдэггүй нэхмэлийн утсаар нэхдэг бөгөөд агаарын солилцоо сайн явагддаг. Мэдээж маш бат бөх, удаан эдэлгээтэй.

Бурберри компани нь хэрэглэгчддээ газар зүйн байрлал буюу бүс нутгаар нь хэсэгчилдэг: Европ, Америк, Ази Номхон далайн орнууд болон бусад. Бусад гэдэгт нь Энэтхэг, Ойрх Дорнод орно. 2010 оны тайлангаас харахад нийт борлуулалтын ихэнх хувийг Ази Номхон далайн орнууд, Европын хэрэглэгчид бүрдүүлсэн бол бусад улсуудаас орох орлого буурсан үзүүлэлттэй байна.

Бурберри компанийн удирдлагуудын тодорхойлсон хүчин чадлын өсөлтийн хувь дээр суурилан хүлээгдэж буй жилийн дундаж өсөлтийг олсон бөгөөд үүнийг ашиглан ирэх 5 жилийн орлогыг тооцоолсон.

Бидний үзэж байгаагаар дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд дараах зардлуудыг гол хүчин зүйл болгон авч үздэг: өнгө үзэмж, чанар, загвар, дэлгүүрийн орчин, байнгын үйлчлүүлэгчийн нэр хүнд. (Дээд зэрэглэлийг тодорхойлох хүчин зүйлс, Melika Husic ба Muris Cicic, 2008). Энэхүү судалгааны үр дүнд брэндийн дүр төрх ба чанар нь дээд зэрэглэлийн хэрэглээ гэсэн ойлголтод нэлээдгүй ач холбогдолтой бөгөөд эерэг нөлөөтэй. Байнгын үйлчлүүлэгчдийн нэр хүндээс бусад хүчин зүйлс нь дээд зэрэглэлийн хэрэглээ гэсэн ойлголтод тийм ч чухал нөлөө үзүүлдэггүй. Тийм учраас Бурберри брэнд нь сегмент бүрийн хэрэглэгчдийн 50 -аас дээш хувийн худалдан авалтад нөлөөлөхийг ихээр хичээдэг хэмээн дүгнэлээ.

Соёлын байдлаас үзвэл брэндийн мөн чанар, бусдад танигдах байдал нь бүс нутаг бүрт ялгаатай байдаг. Интернэтээр явуулсан судалгаанаас үзэхэд Энэтхэг улсын нийт насанд хүрэгчдийн 74 хувь, Хятад улсын 72 хувь нь бүтээгдэхүүн, гоёл чимэглэл худалдан авахад брэндийн нэр чухал нөлөө үзүүлдэг хэмээсэн байна. Гэтэл АНУ-ын насанд хүрэгчдийн 26 хувь, Их Британийн 24 хувь, далайн эргийн орнуудын 28 хувь нь брэндийн нэр чухал хэмээн судалгааны үр дүнд гарсан. Үүнээс үзэхэд Азийн компаниуд АНУ болон Европын компаниудаас илүү брэндийн нэр сонголт дээр анхаарч, ухамсартайгаар ханддаг.

Брэндийн хямдруулалтын хувийг тооцож үзсэнээр олон хүчин зүйлийг ашиглахгүйгээр брэндийн давуу талыг тодорхойлох боломжтой. Доорх хэсгээс үндэслэлийг үзнэ үү.

Энэхүү тооцоолол нь урвуу эрсдэл юм. Өөрөөр хэлбэл тухайн брэнд давуу тал ихтэй бол хямдралын хувь бага байдаг.

Leadership (Зах зээлд тэргүүлэгч байх)

Нейлсоны шинжилгээний үр дүнгээс үзэхэд, байнга худалдан авдаг дээд зэрэглэлийн 25 брэндийн 12-т Бурберри орсон байна. Бусад брэндүүдтэй харьцуулахад дэлхийн нийт худалдан авагчдын ердөө 6 хувь нь Бурберриг худалдан авдаг. Түүнчлэн “Хамгийн ихээр худалдан авахыг мөрөөддөг брэнд” гэсэн асуултад Бурберри мөн л доогуур орсон. Гэтэл дэлхийн нийт худалдан авагчдын 25 хувь нь “Ирээдүйд мөнгөтэй болбол Гуччи брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсч, мөрөөддөг” гэсэн бол ердөө аравхан хувь нь Бурберри-гийн бүтээгдэхүүнийг авна хэмээн хариулжээ.

Stability (Тогтвортой байдал)

2000 оны эхээр Бурберри брэндийн үндсэн бэлэг болсон хээтэй малгай, спорт хүрэм өмссөн хөл бөмбөгийн хулигаанууд үймээн үүсгэсэн байна. Яг үймээн гарах үед Лондон хотын цагдаа нар ….

 

Тогтвортой байдал

2000 оны эхээр Бурберри брэндийн үндсэн бэлэг болсон хээтэй малгай, спорт хүрэм өмссөн хөл бөмбөгийн хулигаанууд үймээн үүсгэсэн байна. Яг үймээн гарах үед хөл бөмбөгийн хулигаануудыг дарахаар ажиллаж байсан Лондон хотын цагдаа нар үйл ажиллагаагаа “Бурберри Ажиллагаа” хэмээн нэрлэсэн. Энэхүү үймээний дараа Бурберри компани Кате Мосс, Эмма Ватсон гэх мэт алдартай одуудыг нүүр царайгаа болгон дахин брэнджүүлэлт хийжээ. Мэдээж яаралтай авсан энэхүү арга хэмжээ нь Бурберри брэндийн нэр хүндийг эргүүлэн авчирсан.

Зах зээл

Бурберри компанийн жижиглэнгийн худалдааны орлого өмнөх 2011 онд 32 хувийн өсөлттэй байсан бөгөөд ойрын ирээдүйд хурдацтай өсөх нөхцөл бүрдээд байгаа болно. Мэдээж энэхүү өсөлт нь зах зээлд эзлэх хувь хэмжээ нэмэгдсэнээс үүдэлтэй төдийгүү Дундад Азийн орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлт болон АНУ-ын зах зээл нөлөөлөх юм. Түүнчлэн Хятад улсын 30 хотод өөрийн 50 дэлгүүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Хандлага

Бурберри компани дэлхийг бүрхсэн интернетийн өсөлтийг хүлээн зөвшөөрөх болсон бөгөөд залуучуудад чиглэсэн, хэрэглэгчдийг татах үр дүнтэй арга нь сошиал медиа гэдгийг ойлгожээ. Электрон стратеги нь дэлхий нийттэй холбоотой байх боломжийг олгосноор хэрэглэгчдэдээ илүү ойр , хурдан хүрч байгаа юм. Үүний үр дүнд хэрэглэгчдийг анхаарлыг татаж урт хугацаанд өсөлтийг бий болгоно.

Үйлчилгээ

Бурберри хэрэглэгчдэд худалдан авалт хийхэд хамгийн хялбар байлгах шинэ цахим аргад гол анхаарлаа хандуулж, уг арга барилыг нэвтрүүлснээр жилийн дундаж маркетингийн төсвийн 60% тай тэнцэх хэмжээний зардлыг гаргаж, өнгөрсөн жилийн үйл ажиллагааны орлогыг 82 % -аар нэмэгдүүлсэн үр дүн гаргажээ.

Хамгаалалт

Өөрийн бараа тэмдгийг хамгаалах “Бурберри шалгалт” нь анх 1982 онд бүртгэгдсэн төдийгүй 1994 ахин шинэчлэгдсэн байна. Хэдий ийм барааны тэмдэгтийг хамгаалах үйл ажиллагааг явуулдаг ч барааны тэмдгийг дэлхий дахинд хуурамчаар үйлдвэрлэсээр байна.

Бурберри брэндийн үнэ цэнийг тооцохдоо 5 үе шатыг ашигласан ба дараах нөхцөл байдлыг тодорхойлсон юм.

Нэгдүгээрт урсгал өсөлтийн түвшинг ашиглан ирээдүйн өсөлтийн түвшинг тогтооход хамгийн оновчтой арга хэмээн шууд хэлж болохгүй л болов уу. Үүнээс гадна ирээдүйн өсөлтийн түвшинг тодорхойлохдоо ирээдүйн зах зээлд эзлэх байр сууриа тодорхойлох, баттай суурь хэрэгтэй болно.

Бид Бурберригийн шинэ өсөлтийг хамгийн багадаа 2 эсвэл 3 жилийн дотор ил харна гэдэгт итгэлтэй байна. Хэрэглэгчдэд нэгэнт ийм хүлээлт үүссэн учир хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн, дижитал стратегийн анхдагчаараа тансаг хэрэглээний загварын зах зээлд хүчтэй гүн нэвтрэхээр ажиллаж шаргуу хөдөлмөрлөж байна.

Дараа нь бид энэ брэндийн үнэлгээний арга нь брэндийн дотоод хувьслын үр дүнд бий болох төдийгүй олон бодит санаа бодлыг дотроо агуулсан байх хэрэгтэй. Иймээс энэ магадгүй гайхалтай шийдвэр, эсвэл брэндийн үнэ цэнэд сөрөг хандлага ч үзүүлж болно. Тооцоололд бодитойгоор хэрэгжихэд бие даасан, хараат бус нөөцөндөө найдах нь магадгүй илүү дээр ч байж мэднэ.

Эцэст нь энэ загвар нь сайн талыг нь илүү дөвийлгөсөн байж болох ч, зах зээлд хэдийн байр сууриа олсон брэндүүд хүчтэй өрсөлдөгчид хэвээр байна гэдгийг санах хэрэгтэй. Бурберри хэмээх брэндийн нэр нь өөрөө өсөлтийн өндөр түвшинг агуулсан байдаг агаар нэгэн адил. Нэмэлт үнэ цэнэ нь брэндийн сүр хүчийн хэмжилт мөн брэндийн олон улсын имидж ч бас чухал хамааралтай юм.

 

Amjilt.com

сайтпредложение по продвижению сайтовseo компаний интернетпрограмма взлома одноклассников онлайнаквалоо стоимостьэкспресс займы на карту по всей россииjuegos del casino gratis tragamonedas 5 tamboresescort girl ukcasino oyunu oyna bedavaMsn free gamesнедорогой пляжный отдых в маерадиатор нижняя подводкасрочно нужны деньги днепропетровскденьги в долг на работекак сделать восхождение на килиманджароaltezza travel отзывытур в танзаниикилиманджаро подьемanniversary caricaturist in new yorkтуры на кипр от корал тревелразработка приложения для androidидеи для ванной комнаты фотоroyal радиаторысушилка для полотенец ценастроительство коттеджей калининградкто избавился от всдтайланде паттайя или пхукет горящие туры хабаровск


Брэндийн үнэлгээ: Burberry
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.