Энэ өдрийн зурхай /2015.02.05/

zurhaiӨнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 5. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 17. Бархасвадь гараг. Их морь одтой, 4 ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Ерөнхийдөө энэ өдөр нь ажил хэргийн гэрээ хэлцэл хийхэд таатай өдөр.Сэтгэл санааны тогтмол өөдрөг байдал нь өндөр амжилтанд хүрэхэд нөлөөлнө.Өдрийн эхний хагасын эерэг байдал нь худалдааны үйлдэл, гэрээ хэлцэл хийхэд сайн.Гэрээ ба уулзалт нь удахгүй мэдэгдэхүйц амжилтанд хүргэнэ.Өдрийн хоёрдугаар хагаст сүүлийн үед гарч ирсэн танилтайгаа анхааралтай ханд.Тэд нартай харилцах нь таныг сэтгэлээр унагааж эсвэл туйлын эвгүй байдалд оруулж мэднэ.


Үхэр (4/20-5/20)

Сүүлийн үед танилцсан шинэ танилуудтайгаа анхааралтай, болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэдний хэн нэг нь таны итгэмтгий, цайлган занг шунахайн сэдлээр ашиглаж магадгүй гэж гараг эрхэсийн байрлал зөгнөж байна. Үүнээс болж та урам хугарах байх. Түүнчлэн гадны хүмүүсийн өмнө эвгүй байдалд орж болзошгүй юм.


Хамтатгах (5/21-6/21)

Эрүүл мэндэд аюултай өдөр. Сэтгэл санааны гэнэтийн цочмог уналт гарч болно. Мөн толгойн өвчин, халдварт өвчнүүд ирнэ. Бодлогогүй алхам хийх, аюул эрсдэлд тэмүүлэх зэргийг багасгах хэрэгтэй. Магадгүй хайр сэтгэлийн асуудлаар алдаа гаргах, эсвэл таньд ашигтай бус гадны хүнтэй тааралдана. Жижиг таагүй зүйлс нь таны сэтгэл санааг унагаана. Өнөөдөр таны далдыг харах зөн совин хүчтэй болж ирнэ. Гэвч харилцаанд болгоомжтой биеэ барих бодлоготой байх хэрэгтэй.


Мэлхий  (6/22-7/22)

Өдрийн эхний хагаст бүх төрлийн үйл ажилд таатай. Эрэгтэй мэлхийн сэтгэл санааны өрнөл нь хэцүү байдлаас гарахад тусална. Гэвч үүний тулд бас их хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгэхгүй тохиолдолд санхүүгийн алдагдалд орж эсвэл хамтрагчтайгаа холбоо харилцаагаа тасална. Өдрийн хоёрдугаар хагаст хэрэггүй маргаан, тэсвэргүй байдалд орж болох юм.


Арслан (7/23-8/22)

Ажил, албан үүрэг танаас маш их хүч, анхаарал төвлөрөлт, сахилга бат, зохион байгуулалт шаардана. Та чухал асуудлуудаа шийдэж, улмаар хуучин алдаагаа ч залруулах байх. Алдаа эндэгдэл, хий хоосон мөрөөдлөөс болоод гэнэтийн үрлэг зарлага гарах буюу дарга удирдлагын зүгээс хатуу шүүмжлэлд өртөж болзошгүй. Хэрэв өглөө бүрхэг байвал таны зүүд биелнэ. Харин нийгмийн аливаа үйл ажиллагаанд оролцогчид энэ үдшийг хөгжилтэй байж, уур амьсгалыг эвдэхгүйн тулд хэн нэгэнтэй болгоомжтой харьцах хэрэгтэйг сануулж байна.


Охин (8/23-9/22)   

Сансараас энерги хүлээн авч, өөрийн бодол санаагаа ариусган, цэгцэлж тэнцвэрт байдал тогтоох өдөр.Төлөвлөж байсан ажил хэргүүд чинь ямар ч үр дүнгүй болох аль эсвэл урьд өмнө хүсэж байсан мөрөөдөл биелэж ихээхэн азтай байх болно.Зөөлөн яруу сэтгэл зүрх, агуу их энэрэнгүй сэтгэлтэй байхыг одод зөвлөж байна.Хайр дурлалын харилцаанд урьтаж уур хилэн, нулимсаар түрий барихгүй байвал сайн.Хувь заяаны гэнэтийн эргэлт тохиох магадлал өндөр байна.


Жинлүүр (9/23-10/22)

Сэтгэл хөдлөл, гайхшрал, хэлбэлзэлтэй өдөр. Ихэнх хүмүүс өнөөдрийн хүндхэн үйл явдлуудыг нааштайгаар зохицуулахад хэцүү байна. Асуудлуудыг олон аргаар шийдвэрлэх боломжтой ч таныг тээнэгэлзэхэд хүргэнэ. Хэрвээ асуудлыг олонтой ярилцаж шийдвэл алдаа гарах нь бага байх болно. Өсвөр насныхан бусадтай харилцахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Хүүхдүүд аливаа зүйлд өртөмтгий байна.


Хилэнц (10/23-11/21)   

Хичээл ном болон урлаг соёлын ажилд хэт идэвхитэй ханддаг танд тааламжтай өдөр. Өнөөдөр таньд зорилгодоо хүрэхэд нөлөөлөхүйц сайхан мэдээ ирнэ. Энэ үйл явцыг хурдасгахыг шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, эрсдлийг даллан дуудах хэрэггүй. Удаан гэхдээ хэлбэлзэлгүй байдал тань таньд амжилт авчрана.

 


Нум (11/22-12/21)

Хүнд өдөр. Хувийн амьдралдаа анхаарал хандуулах өдөр. Та өнөөдөр аль болох ганцаараа байхыг хичээгээрэй. Зарим нэгэн хувийн асуудлаа шийдэхэд таньд тэвчээр болон эрүүл ухаанаар хандахыг хичээх хэрэгтэй. Ойр дотныхонтойгоо харьцах харьцаа маш төгс байх нь. Өдрийн хоёр дахь хагаст сэтгэл санааны гутралд өртөх магадлалтай. Хэрэв таньд ганцаараа байх боломж олдвол энэ боломжийг бүү алд. Эрчүүд шинэ хайртай учрах магадлалтай.


Матар (12/22-1/19)

Таагүй өдөр. Таны тэнцвэрт байдал алдагдахуйц, сэтгэл санааг өөрчлөхуйц, бие лагшинг муудагдахуйц таагүй мэдээг хүлээн авна. Хувийн амьдралд асуудал үүсч тааламжгүй өөрчлөлтүүд гарна. Удирдлагатайгаа муудалцах магадлалтай. Ажил дээрх асуудлууд аяндаа шийдвэрлэгдэх болохоор амьдралаас аз жаргалтай хором мөч бүхнийг аваарай, мөн сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгах талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Тааламжгүй өдөр. Бүх зүйлийг шийдэхэд хүндрэл гарч, санхүүгийн асуудал тулгарна. Хувь заяа таны тэмүүлэлийг шалгах болно. Ажил хэргийн уулзалт хийх, гэрээ байгуулахад гадны нөлөө, зөвлөмжүүд сөргөөр нөлөөлнө. Өр зээл тавьсны хэрэггүй харин санхүүгийн хүндрэлээ өөрөө даван гарахыг хичээгээрэй. Өөрийнхөө зөн совиндоо итгэ. Махан бүтээгдэхүүн болон архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байвал зохионо.


Загас (2/19-3/20)

Дурын ажлыг эхлүүлэхэд тааламжтай өдөр. Бодож санасан болгоныг өөр аргаар шийдэх эсвэл шинэ хамтрагчийн хамт хийж гүйцэтгэж болох учираас таарсан замаараа явж хайнга хандах хэрэггүй. Өнөөдөр сүм орох, сэтгэлээ ариусгаж өршөөл үзүүлэхэд тааламжтай. Хий хоосон яриа, хэрэггүй зүйлд анхаарлаа бүү хандуул учир нь гол зүйлийн хажуугаар өнгөрөх магадлалтай.заказать чехол на айфон 5elite escorts


Энэ өдрийн зурхай /2015.02.05/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.