Николь Шерзингер, Левайс Хэмилтон нарын 8 жил үргэлжилсэн хайрын романс нь эцэс болжээ.
Николь нэгэн сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа “Бид аль хэдий нь 8 жилийг ардаа үджээ. Харин түүний гэрлэх санал тавихыг хүлээсээр залхаж байна” гэжээ. Учир нь Левайс одоохондоо хүүхэд хүмүүжүүлэхэд бэлэн биш байгаа тул хүүхдийн талаар бодох ч завгүй байна гэж ярьсан байна.
Харин Николь нэгэн танилдаа “түүний төлөвлөгөөнд гэрлэлт гэдэг зүйл огт байхгүй тул одоо энэ бүгд хангалттай” хэмээн салахаар шийдсэнээ дуулгасан байна.
Үүнээс болоод хосууд сүүлийн хэдэн сар тааруухан харилцаатай байгаа нь ч түүнийг ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ.
www.mongolcom.mn