Энэ өдрийн зурхай /2015.02.09/

zurhaiӨнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 20. Сумъяа гараг.  Тэргүүн дагуул одтой, 9 улаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Ухамсар оюун ухаанаа нягтлан, дүгнэлт хийх учир ачаалалтай өдөр. Ихэнх хонинууд бүх эхлэлийн идэвхтэй сайн ба идэвхгүй муу талуудыг зохицуулах нь хүндрэлтэй байх болно. Хэтэрхий их ачаалал үүсч үүнээс болж азгүй явдал тохиолдох магадлал өндөр байна. Ямарч асуудлыг шийдэхдээ зөвхөн өөртөө найд. Хажуугаас тусламж ирэхийг бүү найд. Сонгосон хүнтэйгээ харьцах харилцаа нь тасарч магадгүй. Өнөөдөр та өөрийн нягт байдал, тэвчээрийг гаргах хэрэгтэй.


Үхэр (4/20-5/20)

Шинэ ажил эхлүүлэхэд таатай өдөр. Шинэ ажлын төсөл бодож олсон хэн нэгэнд нөмөр нөөлөг, дэм тус үзүүлэх хэрэгтэй. Хамтрагчтай хийх уулзалт амжилттай үр дүнд хүрэхийг амлаж байна. Энэ үед хэрүүл маргаан, үл ойлголцол, гомдлыг санахгүй байх нь зүйтэй. Магадгүй та сүүлийн үед орхиогүй байгаа хүсэл мөрөөдлөө биелүүлэх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Нийгэм улс төрийн хурцадмал байдал, сэтгэл санааны гэнэтийн сөрөг илрэл, осол аваар, хазуулах, өвчин гэх мэт нь энэ өдрийн золгүй явдлын гүйцэт биш жагсаалт. Өөрөөр хэлбэл ихэд таагүй өдөр. Хэрвээ туйлын болгоомжтой байвал байдлыг хөнгөлж болно. Өөрийн дотоод дуу хоолойг сонсч, мэдрэмж зөн билэг, уу билэг тэмдгийг битгий үл тоо. Хэрвээ танд гамшиг тохиолдвол алсдаа амьдралын гэрэлт ирээдүи ирж бүх юм зүгээр болно гэж бодохыг хичээ. Эргэлт буцалтгүй үйл явдалтай зүгээр л эвлэрэх хэрэгтэй.


Мэлхий  (6/22-7/22)

Бүх талаасаа сайн өдөр таныг хүлээж байна. Дурын ажил эхлэхэд сайн. Ажлаа шийдэмгий эхэл та түүнийг амжилттай дуусгаж чадна. Янз бүрийн үйлдвэрт гарах эрсдэлээс таны зохион бүтээгч хянуур ухаан зайлсхийхэд тусална. Магадгүй та алдагдсан холбоогоо сэргээж чадна. Энэ нь таны ажлын түвшинг өөрчилж түүнийг шинэ утга санаа бүтцээр баяжуулна.


Арслан (7/23-8/22)

Амьдралын төвөгтэй үе эхэлнэ. Та өөрийнхөө цаг ба сэтгэл санааны хүчийг өөрийн санал бодлыг батлахад, мэргэжлийн асуудлыг шийдэхэд хамт ажиллагсадтайгаа эсвэл дотны хүмүүстэйгээ харьцах харилцааг ойлгомжтой болгоход зориулна. Үйл явдлын зүг чиг нь танд ашигтайгаар өөрчлөгдөж болно. Энэ тохиолдолд нотариатын бичиг баримтыг бүрэлдүүлэх, удирдлага захиргаанд хандахад амжилттай болно.


Охин (8/23-9/22)   

Аялал, амралт, нөхцөл байдлын өөрчлөлт, идэвхтэй эмчилгээ эхлүүлэх, эмчлүүлэхэд маш сайн өдөр.Таныг хувь заяаны эргэлт хүлээж байгаа учир хүчээ гамнан үүнд сайтар бэлд.Бага зэргийн цэнгээн танд саад болохгуй.Хөгжөөн, шуугиантай найзуудын хүрээлэл, сонирхолтой аялал танд нэн тэргүүнд хэрэгтэй байна.


Жинлүүр (9/23-10/22)

Төсөв удаан боловч бага зэргээр сайжирна. Зөвхөн өнөөдөр л та өөрийн ажлын хамтрагчтайгаа гэрээ хэлцэл хийж хуучин харилцаа холбоогоо сэргээхэд тааламжтай байгааг одод зөвлөж байна. Таны ажлын үр дүн зөвхөн таны ажлын идэвхээс шалтгаална. Өдрийн хоёр дахь хагаст ойр дотныхонтойгоо үл ойлголцоно. Хэтэрхий шулуун зан, ил маргаан мэтгэлцээнээс болж, мөн даргатайгаа эелдэг харьцаагүйн улмаас дээш дэвшихэд саад учирч магадгүй.


Хилэнц (10/23-11/21)   

Бүх зүйлийг зэрэг хийхийг бэлгэдэж буй өдөр. Ажил дээр чинь ямар нэгэн эргэлзээтэй асуудал үүсвэл зүгээр л энгийн байдлаар шийдэхийг хичээ. Энэ нь эрхэмсэг оршихуй энгийнээс эхэлдэг гэдгийг харуулж байгаа нэг хэлбэр юм. Ихэнх хүмүүс таатай хүмүүстэй хамтарч эртний амжилтын үр дүнгээрээ сайрхаж баяр баяслыг авна. Таны бүх авъяас, тодорхой ажил үүрэгт бэлэн байдаг нөхцөл тань чадварлаг байдлыг илтгэнэ. Магадгүй хувийн амьдралаа ашигтайгаар эргүүлж чадна. Хүүхэд баярлуулах нь хамгийн том буян болдог гэдгийг анхаар.


Нум (11/22-12/21)

Идэвхгүй, тайван өдөр. Өчигдрийн зарим нэг үйл явдлаас болоод гутранги байдлуудыг тоохгүй бол тайван эрүүл байна. Өөрийн дотоод сэтгэлээ сонс тааламжгүй харьцаанаас хол байгаарай. Эрүүл мэнддээ анхаар. Өдрийн хоёр дахь хагасаас ихэнх хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлийг татах болно. Эмзэг мөн сэтгэл хөдлөлтэй байдал тань хамтрагчдаа хөнгөн хийсвэр мэт харагдуулна. Мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл өнөөдрөөс зорилгоо тодорхойл. Тэгж чадаж хэмээн сар таныг ивээлдээ авч санасан бүхэн сайнаар бүтэх болно.


Матар (12/22-1/19)

Уулзалт болон ажил хэргийн холбоо үүсгэхэд таатай өдөр. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд санхүүгийн асуудлаа нэг тийш шийдвэрлэнэ. Өөрийгөө хуурах гэж бүү оролд. Магадгүй энэхүү үйл явдалтай холбогдуулан танд хамаатай хүмүүс болон хамаатан садангаа дүгнэх үйл явдал болно. Танд олон асуудал тулгарахаас гадна найз нөхөд тань гомдолж таагүй байх болно. Өр зээлийн асуудлууд нэг тйиш шийдэгдэх тул та өртэй үлдэхгүй.


Хумх (1/20-2/18)   

Эрч хүчээ төвлөрүүлэх, өөрийгөө сэнхрүүлэхэд идэвхтэй тэмц. Дүрслэн бодох бүтээлч байдал тань амьдралын эрч хүч руугаа орно. Бүр хамгийн хүнд нөхцөл байдлыг ч давж туулна. Ялангуяа өдрийн хоёр дахь хагаст таатай байна. Энэ үөд магадгүй хамгийн үнэ цэнэтэй үеэ өнгөрүүлнэ. Ихэнх хүмүүс хайр сэтгэлийн холбоо үүсгэнэ. Энэхүү хайрын холбоо нь олон гомдол мөн урам хугарах байдалд оруулах учир аливаад болгоомжтой бай.


Загас (2/19-3/20)

Энэ өдөр өөрийн зорилгодоо хүрэх, таатай нөхцөл бүрдэх, эрч хүчээр дүүрэн өдөр байна. Гэрээ хэлэлцээр хийх, олон нийттэй харьцах мөн улс төрийн үйл ажиллагаанд таатай байна. Өнөөдөр та урьд хожид мэдэрч байгаагүй тийм их эрч хүчийг мэдрэх болно. Таны авсан дурын ажил тань амжилттай байх бөгөөд дурын таагүй нөхцөл байдлыг ч та өөрт ашигтайгаар эргүүлж чадна.аквалоо отзывыescort kuwait


Энэ өдрийн зурхай /2015.02.09/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.