Николь Шерзингер, Льюис Хэмилтон нарыг салсан талаархи мэдээлэл аль хэдийнээ цацагдсан билээ. Formula-гийн нисгэгч дуучин бүсгүйтэй олон жил үерхсэн ч түүнтэй гэрлэх бодолгүй байснаас хосууд салсан гэсэн мэдээллүүд гарсан. Тэгвэл дуучин бүсгүй салалтын шалтгаанаа тайлбарлажээ. “Бидний үерхэл ямар нэг гүнзгий үйл явдлаар өндөрлөөгүйд би их харамсаж байна. Бид хоёр ярилцаад салахаар шийдсэн. Энэ салалт бидэнд амаргүй байсан. Одоог хүртэл бид нэг нэгэндээ хайртай бөгөөд сайн сайхныг хүсэж байна. Энэ хүнд үеийг давж гарахын тулд би хүчтэй байх ёстой” гэж дуучин бүсгүй ярьжээ.