Туяа дөнгөж сая дэргэдүүр нь нь архины эхүүн өмхий үнэр, гудамжны хог тантан үнэртүүлэн зөрсөн эрийг хальт хармагцаа хаана харлаа гэж гайхширав. Нэг л их үзсэн, дотно царай байсан учраас буцаж очоод харахаар шийджээ. Араас нь очвол, түрүүхэн өөртэй нь зөрсөн согтуу эр цайны газрын үүдэнд гялгар уут өврөөсөө гарган “Жаахан хоолны шавхруу байвал өгчихөөч” гэж царай алдан гуйж байгаа нь сонсогдов. Тэр дуугаар нь л сая Бямбааг танилаа. Тийм ээ, Бямбаа яахын аргагүй мөн байлаа. Хориод жилийн өмнө, дөнгөж арван найман настай гэнэн хонгор охин явахад нь сэтгэл зүрхийг нь эзэмдэн булааж, охин насыг нь үргээн өвөртөө оруулж, аз жаргалыг амсуулж байсан, дараа нь удалгүй зүрхэнд нь эдгэрэхийн аргагүй том шарх үлдээн гомдоож одсон тэр Бямбаа нь дүрээрээ мөн байв.
Тэгэхэд Туяа дөнгөж л аравдугаар ангийн жаахан охин атлаа томцуулын бүжгэнд найз охидтойгоо сээтийтэл сэмхэн гүйдэг байж дээ. Тийм нэгэн бүжгэн дээр цэргээс дөнгөж халагдаад ирсэн Бямбааг анх олж харж билээ. Цэргийн “яргалж ” гангалсан дүрэмт хувцас, алтан шар пагон гээд л Туяагийн нүдэнд маршал шиг сүртэй харагдах Бямбаа сумын төвийн эмэгтэйчүүдийг бүжгэнд урин, тун эвлэгхэн аргагүй бүжиглэж байж билээ. Намайг ийм сайхан залуу ч тоохгүй дээ гэж бодож суухын зуургүй гэнэтхэн Туяаг чиглэн хүрч ирээд, бүжгэнд урьсан бөгөөд гараа өгөн бэлхүүсээрээ тэврүүлэн бүжиглэж байхдаа охин хал цэргийн цээж мөрийг түшин сэтгэл манарч байжээ. Тийн бүжиглэх зуураа Бямбаа “Чи ямар сайхан охин бэ” хэмээн чихэнд нь шивэгнэхэд нь Туяа бараг л ухаан алдаж унах дөхсөн юм. Тэр үдэш Туяа Бямбаагаас үнэхээр салж чадаагүй сэтгэл татагдан соронздуулсан тул ангийнхаа охидод худлаа ярьж явуулчихаад, Бямбаатай хамт өвөөгийнхөө эзэнгүй зуны байшинд очсон юмсанж. “Чамтай л шөнөжин өдөржин хамт баймаар байна гэсэн Бямбаагийн үг Туяад насан туршдаа хамт байна гэж гэнэхнээр ойлгогдсон учир тийш нь хүргүүлэх нэрээр хамт очиж шөнөжин хамт байя гэж Туяа боджээ. Хал үзсэн цэрэг өвөөгийнх нь зуны амбаарт орж, яйжийж пүрш нь сунасан хуучин 200-ын төмөр орон дээр Туяаг олз шүүрэх бүргэд мэт хумхин авч, Туяа тэр шөнөө эр бие нь жигдэрсэн Бямбаагийн тэвэрт охин насаа анх гээжээ.
Байдсан гүүн дээр мордсон хангал азарга шиг л дээрээс нь хамаг хүчээрээ бүлэн хөдлөх аясаар амттайхан өвдөлтөөр өвдөж, яйжийсан ортойгоо шалан дээр хэмх нуран унасан ч хоёулаа тачаалын галд автан огтхон ч тоолгүй загас наадуулсаар байж билээ. Тэрхүү энгэр зөрүүлсэн учрал нь хамгийн анхных байсан учраас Туяагийн зүрх сэтгэлд цэрэгт алба хааж, эр бяр нь тэгширсэн омголон идэр Бямбаа хайр сэтгэлийнх нь ханхүү болон хадагджээ. Ийнхүү Туяа анхны хайртайгаа учирснаас хойш Бямбаатайгаа бие сэтгэлээрээ нийлэн жаргах болсон нь тоймгүй. Тэрбээр өөрөө ч үүлэн борооны явдлын амтанд умбан орсон бөгөөд орой үдшээр эцэг эхдээ элдвийн шалтаг тоочин гүйн гараад Бямбаатайгаа хашааны харанхуй буланд, эцгийнхээ дарх хийдэг модон амбаарын буланд, хөрш айлныхаа саалийн үнээний пин дотор гээд аль хүний нүднээс далдлагдсан газар яаран сандран тэврэлдэн, уруул амаа үнгэлцэж, хувцас хунараа шувтлан адгуу бачимхан загас наадуулан жаргадаг байлаа. Ийнхүү хайранд умбаж эхэлмэгцээ л Туяа хичээл сурлагадаа эрс муудан зөрүүдэлж багш нартайгаа хүртэл ам мурийн хэрэлдэх болсон төдийгүй “сургуулиас гарсан ч яадаг юм” хэмээн гөжих болжээ. Тэрбээр хаврын шалгалтаа тааруухан өгсөн учраас дээд сургуульд элсэх хуваарьт багтаж чадсангүй. Ингээд техникум буюу ТМС-ийн хуваарь ирсэн ч авалгүй гэрийн мухар сахиж үлдэхээр эрс шийджээ. Нэгэнт өөрийнх нь хайрт амраг, хань нөхөр болох Бямбаа нь хажууд байгаа юм чинь яадаг юм, юунаас ч алзахгүй, юунд ч ядрахгүй гэсэн гэнэн бодол ч түүнд төрдөг байлаа.
Аравдугаар ангиа төгссөн цагаас эхлэн Туяа олны нүдэн дээр Бямбаатай хамт сугадалцан явах болов. Бямбаа энэ үеэс л нэлээдгүй архи уудаг болохыг тэрбээр олж мэджээ. Гэвч дотроо удахгүй хайртай хүнийхээ хүүхдийг гаргаад өгөхөөр хань маань архинаас гарна гэж гэнэн цайлган сэтгэлээр итгэн боддог байж. Харин өдөр шөнөгүй шахам тасралгүй энгэр зөрүүлж, зарим шөнө тав зургаан удаа, заримдаа өдөр учирсантайгаа нийлээд арваад удаа шахам хурьцал үйлдэж байхад, одоо хүртэл яагаад хүүхэдтэй болохгүй байна хэмээн Туяа дотроо ихэд хачирхан гайхдаг байв. Нэгэн үдэш түүнийг зуны амбаарт унтаж байхад. хажууд нь найзуудтайгаа архи тавин мөрийтэй хөзөрдөж суусан Бямбаа нөгөөдүүлдээ хандан “Энэ нэг балай хүүхэн хэд цохичихсон биш салахаа байчихлаа. Яаж үүнээс салах вэ” хэмээн хэлж байхыг бүүр түүрхэн сонссон бөгөөд өөрийгөө зүүдэллээ л гэж бодсон юмсанж. Учир нь түүнийг нойрмоглон өндийж ирэхэд, Бямбаа духан дээр нь өхөөрдөн үнсээд “Миний хайр унт, унт. Хайр нь ердөө гуравхан удаа тоглоод л баахан мөнгө хожоодохъё” хэмээн хэлэхэд нь өөрийгөө зүүдэлж байна хэмээн бодсон ажээ.
Гэвч түүнээс долоо хоногийн дараа бүүр түүрхэн сонссон нь зүүд биш, харин Бямбаа үнэхээр Туяаг өөрөөсөө яаж холдуулах билээ хэмээн элдвийн арга сүвэгчилж явааг олж мэдэж, ойндоо ортол ухаарчээ. Тэр үдэш Бямбаа өөрийнхөө багын найз болох Чинбаатай хамт нэгэн урьд өмнө үзэгдээгүй шав шар охин дагуулсаар хамт унтдаг амбаартаа хүрч иржээ. Гадаа усан бороо зүсэрч ороод, намар дөхсөн цаг билээ. Тэрхүү үсээ шав шараар будчихсан охин нь зэргэлдээ сумынх нь зартай биеэ үнэлэгч болохыг хожим нь Туяа мэдсэн юмсанж. Бямбаа нэлээд согтуу Туяаг хөөж гаргаад нөгөө амбаартаа шар үстэй охиныг дагуулж ороод, үүдээ дотроос нь түгжсэн байна. Харин Чинбаа нь “Би уг нь чамд сайн ш дээ. Тэгэхэд чи Бямбааг л дагаж гүйгээд байсан. Цаадах чинь ийм хүүхэмсүү амьтан ш дээ” гэх мэтчлэн бас л согтуу хоолойгоор чихэнд нь элдвийг шивнэсээр, гайхшаа барж үг хэлэх сөхөөгүй гөлөрч орхисон Туяаг зуны амбаарын хажуухи нүүрсний пинрүү хөтөлж орон, өмдийг нь шувтлан тайлжээ. Туяа гомдсон сэтгэлдээ автан Бямбааг л бодсоор, эсэргүүцэл үзүүлэх нь байтугай үг хэлэх сөхөөгүй хэвтэж байж билээ. Тэгэхэд Чинбаа согтуугаасаа ч болсон уу, Туяагийн дээр их л удаан оцгонон хөдөлж, арайхийн тавьсан бөгөөд тэр хоёрыг тийнхүү хэвтэж байтал Бямбаа хажуугийн зуны амбаараас нөгөө шар охиноо дагуулчихсан гарч ирснээ “Өө, муу янхан гичий. Одоо байтлаа нүдэн дээр минь миний найзтай унтдаг болоо юу. Одоохон зайл” хэмээн муухай орилоход нь Туяа асгарах бороон дундуур нулимсаа гоожуулсаар гэр лүүгээ шалба норон алхаж
билээ.
Тэрбээр маргааш өдөр нь л хот орохоор яваад, ахиж нутгийнхаа барааг огт хараагүй. Түүнээс хойш хорин жил улиран өнгөрчээ. Туяа ч сайхан ханьтай болж, таван хүүхдийн эх болсон байлаа. Гэтэл өнөөдөр нөгөө хорин жилийн өмнө өөрийг нь гомдоож, сэтгэл зүрхээр нь тоглож байсан Бямбаа нь гудамжинд өвгөнтийн архичин болчихоод, гуанзнаас хоолны шавхруу гуйгаад зогсож байгаа нь энэ юмсанж. “Тэр үед тийм олон хоног энгэр зөрүүлэхэд, би Бямбаагаас хүүхэдтэй болоогүй. Энэ лав үргүй байсан байх шүү. Тэгээд одоо ч гэсэн үр хүүхэдгүй, гоонь ганцаараа л гэлдэрч яваа байх” гэсэн бодол яагаад ч юм Туяад төрлөө. Тэрбээр гудманд гуйвлан зогсоод, гуанзнаас өгсөн хоолны шавхрууг алган дээрээсээ үмхлэх Бямбаагийн өмнө явж очоод, цүнхнээсээ хорин мянган төгрөг гарган сарвайхад цаадах нь “Та чинь ямар буянтай хүн бэ” гэсээр тосон авлаа. Харин архинд бүхий л зүрх сэтгэлээ нь идүүлж дуусгасан Бямбаа хорин жилийн өмнө өөрийнхөө тоглож тохуурхаж явсан охиныг огтхон ч танихгүй, нэг мөсөн төрөл арилжсан хүн мэт зогсож байв.
НОЦТОЙ МЭДЭЭ