Чамайг зовоох эрийг хэрхэн таних вэ?

длХүчирхийлэгчид хаа сайгүй байдаг. Гэхдээ чиний хамгийн хайртай хүн чинь хүчирхийлэгч бол, магадгүй саяхан танилцсан залуу чинь хүчирхийлэгч байж таарвал яах вэ?

Эхлээд хүчирхийлэгч байж болзошгүй залуучуудыг таницгаая!

Анхаар:

1.         Тэр чамтай танилцангуутаа л бушуухан шиг нэг гэрт орох гэж яарна

2.         Тэр хэтэрхий хартай. Утсыг чинь шалгана, уулзаж байгаа хүмүүсийг чинь бүртгэнэ, хувцасыг чинь үнэрлэнэ. Хэдхэн цаг эзгүй байвал ардаас чинь утасдана, буцаж ир гэж дарамтлана.

3.         Тэр теxт бичээд салдаггүй. Хариу бичихгүй бол уурлана.

4.         Тэр чамайг чиний гэр бүлээс чинь хол байлгаж, зөвхөн өөрийг нь сонсохыг дагаж байхыг шаарддаг

5.         Тэр шөнөжингөө чамайг унтуулахгүй зовоодог, мэдээж нөгөө утгаар биш

6.         Тэр чамайг найзуудтайгаа уулзахыг чинь хориглоно.

7.         Тэр чамайг жоохон хоцронгуут л уурлаж бухимдаж эхэлдэг, тэрийг нь хүртэл чи мэддэг, гэрлүүгээ байнга яардаг.

8.         Тэр бүх юманд чамайг буруутгадаг

9.         Тэр чамайг гомдоочхоод ердөө уучлалт гуйдаггүй, аргаддаг ч үгүй

10.       Чи түүний зөвшөөрөлгүйгээр шийдвэр гаргаж үзээгүй

Найзалж буй залуу чинь доорх занг гаргавал, Зугт:

•           Өмнөх найз охиноо дарамталдаг, гар хүрдэг байсныг нь олж мэдвэл

•           Чамайг хаа явсан газар чинь мөрдөж мөшигдөг

•           Уучихаараа тавьтаргүй зодоон цохион үүсгэх хандлагатай

•           Амьтантай хэрцгий харьцдаг

•           Чамруу гар далайж байсан бол

Хэдийгээр хүчирхийлэл чамд тохиолдоогүй ч бусдад чинь, найз нөхдөд чинь тохиолдож байж болох. Найз чинь хэцүү байдалд орсныг:

1.         Хэрвээ найз охин чинь чамтай уулзахаас байнга зайлсхийж эхэлвэл. Учрыг нь асуухаар найз залуутайгаа байх ёстой гэж хариулдаг.

2.         Чамтай хамт байхаараа байнга сэтгэл нь тогтворгүй, утсаа шалгаж, цагаа хардаг.

3.         Биеийн хэсэг нь хөхөрчихсөн, улайчихсан, шарх сорвитой. Учрыг нь асуухаар тайлбарлаж хариулж чадахгүй санамсаргүй юм мөргөчихсөн, унасан гэж хариулах.

4.         Өмнөх хийдэг дуртай байсан юмандаа дур сонирхолгүй болж эхлэх. Сүүлдээ ажилдаа хүртэл дур сонирхолгүй болж, шалтаг зааж ажлаа таслах.

5.         Найз чинь хүчирхийллийн дарамтанд байгааг чамд эмэгтэй хүний зөн совин чинь хэлж байгаа бол.

Дээрх шинж тэмдгүүд найз бүсгүйд чинь илэрч байгаа бол тэр хүчирхийллийн дарамтанд байх эрсдэл тун өндөр юм байна. Тиймээс найз бүсгүйтэйгээ сууж байгаад илэн далангүй яриа өрнүүлж, түүнийг хүчирхийллийн тухай хангалттай мэдээлэлтэй байж, өөрийгөө хамгаалдаг болж сурахад нь туслаарай.

чехлы для айфон 5sescorts 100


Чамайг зовоох эрийг хэрхэн таних вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.