Хэцүү байсан ч тэвч

24541.ТҮҮН РҮҮ Л БИТГИЙ УТАСД
Ихэнх хүмүүст ийм үед тохиолддог. Харьцаагаа тасалсны дараа, таны хайрлаж дурлаж байсан хүн утасдахгүй байгаа нь таныг “галзууруулж” (“дургүйг хүргэж”), улмаар та залгахгүй л бол болохгүй мэт (шар хөдөлгөх ч юм уу) байж болох юм. Энэ нь таны хүссэн зорилгод хүргэхгүй тул хэн нэгэн хүн рүү залга, харин түүн рүү л болохгүй.

2.”ГАНЦХАН УДАА Ч БОЛОВ” БИТГИЙ УУЛЗ
Ганцхан удаа гэж өөртөө хэлэх болгондоо та нөгөө л “тойрогтоо” эргэлдсээр л байх болно. Хэн ч зовохыг хүсдэггүй биздээ. Хайртай хүндээ баяртай гэж хэлэх нь хэцүү, тэр тусмаа давтан, давтан хэлэх нь бүр ч хэцүү. Нэгэнт л дуусахаас хойш хойшлуулаад яахав дээ.

3.ӨӨРТӨӨ БҮҮ ЭРГЭЛЗ
Нэг өглөө босонгуутаа л “Би жаргалтай байна. Үүнийг би төгсгөл болгоно.” гэж хэлэхтэй адилхан биш. Шалтаг, шалтгаантай болоод л дууссан байгаа. Хэрвээ та дуусгавар болгосон бол шалтгаан байсан л байгаа. Хэн нэгнийг өөрчлөгдөнө аа гэсэн амлалтанд бүү хуурт, ер нь бол амлалтууд удаан тогтнодоггүй.

4.БИТГИЙ “ЗУУРАЛД”
Хэн нэгэн хайртай хүнээсээ салсандаа гунихад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Энэ нь ч зайлшгүй үйл явц. Гэвч хэрээс хэтэрвэл Та өөрийгөө зовоохын нэмэр, таныг улам зовоож, гунигаасаа салахад бүр ч ядаргаа болно.

5.ТҮҮНИЙГ “ӨӨРЧЛӨГЛӨНӨ” ХЭМЭЭН БҮҮ БОД
Өмнө нь юу “хүртэж” байсан түүнийгээ л цаашид ч хүртэх болно гэдгээ ухаар. Ихэнх хүмүүс бусдыг өөрчилж болдог гэж итгэж алдаа хийдэг. Харин хүн зөвхөн өөрөө өөрийгөө л өөрчилж чадах билээ. Тиймээс бусдыг өөрчилөгдөнө хэмээн бодохдоо сайтар тунгаагаарай.

6.”ГАРГААД-ГАРГААД ХАЯ”
Уйдаж гунина гэж сэтгэл санаагаар унасны хэрэггүй. Салсандаа гэмшиж харамсалгүй яахав. Тиймдээ ч, “гаргаад гаргаад зүгээр л явуулчих”. “Гаргах” үедээ нулимсаа барвал ирээдүйн ханиа нулимсгүй угтана.

7. ЗАВГҮЙ БАЙ
Эхлээд мэдрэхгүй байж болох тальтай, гэвч эхний уйтгараа намжингуут нь өөр зүйлд анхаарлаа хандуулан өөрийгөө завгүй байлга. Магадгүй, аав ээж, найз нөхөд гээд өрөөл бусад руу залгаж харьц. Ямарваа нэгэн зүйлийг хий, оролд, тэгээд урагшаа.

8. ИРЭЭДҮЙГЭЭ ХАРЖ ӨНГӨРСНИЙГ АРДАА ҮЛДЭЭ
Харьцаа дууссан гээд амьдрал чинь төгсгөл болчихгүй. Өнгөрсөндөө биш, ирээдүйд чамайг юу хүсэн хүлээж байгаагаа харж түүндээ зүтгэ. Заримдаа зүйлс жамаараа явдаггүй тул өмнө болж өнгөрснийг ардаа үлдээн, цаашид урагш тэмүүл.

9. Ингэсэн ч болоосой, тэгсэн ч болоосой гээд өөрийгөө нам цохичихмоор санагдах үе гарч магадгүй. Одоо өөрөө өөрийгөө зэмлэж байх цаг нь биш. Өөрийгөө асар, тэтгэ, жоохон ч болов өөртөө анхаарал хандуул. Тэгвэл өөрөө өөртөө баярлах болно шүү.

10. ӨӨРТӨӨ ИТГЭ. ЭНЭХҮҮ ЗОВЛОНГООСОО АНГИЖРАНА ХЭМЭЭН ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙД ИТГЭ.                  Өөрийгөө гонсруулах зүйлүүдийг битгий хийгээрэй, харин зовсон зүрхээ эмчлэх зүйлүүдийг хий. Зөвхөн Та л өөрчлөх болно. Өнгөрснийг ардаа үлдээн ирээдүй рүүгээ жирий. Бид хүссэн, хүлээснээ л олдог гэдгийг битгий март. Өнөөдрөөс эхэл, тэгээд сайн сайхан бүхнийг мэдэр. Бүх зүйл жигдэрнэ хэмээн амьдралдаа итгэ, тэгэх ч болно!!!санаторий аквалооcheap dubai escorts


Хэцүү байсан ч тэвч
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.