Бүсгүй та жирэмсэн болсон бол

- Та өөрийгөө жирэмсэн болсноо мэдсэн даруйдаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээг өгөх хэрэгтэй.

- Учир нь дараа нь гарах ямар нэгэн таагүй үзэгдэл, нөхцөл байдлаас өөрийгөө болон хэвлий дэх үрээ хамгаалахад тань тустай юм.
prenatal2
- Цус болон шээсний шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ өгч анализ хийлгэх нь таны бие организмын байдал хэвийн байгаа эсэхийг тогтооно.

- Цусан дахь шинжилгээгээр В, С гепатитын вирүс болон вирусын халдвар байгаа эсэхийг олж илрүүлнэ.

- Хэрвээ жирэмсний үед ямар нэгэн хүндрэл байхгүй бол Эхо-д 18 долоо хоногтойд мөн 33-34 долоо хоногтойд харуулахад зүгээр.

- Гэхдээ хоёроос илүү харуулж болохгүй. Эхо-д их үзүүлэх нь хортой гэсэн ойлголт эмэгтэйчүүдийн дунд байдаг. Гэхдээ энэ нь өрөөсгөл ойлголт юм.

- Түүнчлэн тококардиографийн шинжилгээ өгөх.

- Энэ нь эхийн хэвлий дэх хүүхдийн биеийн байдал болон зүрхний цохилт ямар байгаа эсэхийг тодорхойлно. Үүний дараагаар генетик, имунолог, эндокринологийн сорил өгнө.

- Энэ нь эхэд ямар нэгэн удамшлын болон тодорхой өвчин байгаа эсэхийг олж тогтооно.

- Эцэст нь хэлэхэд төвөгшөөж, хойшлуулалгүй цаг тухайд нь шаардлагатай шинжилгээг өгч байх нь та болон таны хэвлий дэх хүүхдэд хэрэгтэй төдийгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах болно.чехол на iphone 4asian escorts in dubai


Бүсгүй та жирэмсэн болсон бол
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.