Эрдэмтэд өөх үүсгэдэг 140 генийг илрүүлжээ

Судлаачид хүний биед өөхөн эдийг үүсгэх, тараах үүрэгтэй 140 генийг олжээ. Судлаачдын энэхүү ажлын бүрэн тайланг Nature сэтгүүлд нийтэлсэн байна.
ea0c8820a4891525big
Генетикийн эрдэмтдийн үзэж буйгаар хүний бие дэх өөхөн эдийн тархалт эрүүл мэндэд нь ихээхэн нөлөө үзүүлж байна.

Жишээ нь, хэрэв бэлхүүс болон хонгоны бүслүүр жирийнхээс том өөхөлсөн хүмүүс зүрх судасны өвчин, хоёр дахь төрлийн чихрийн шижинд илүү өртдөг ажээ.

Өөх эд нь биед жигд ижил хэмжээтэй тархсан бол эдгээр асуудлууд илрэх магадлал эрс буурдаг байна.

Генетикчдийн энэхүү шинэ нээлт нь эмч нарт таргалалттай тэмцэх, зарим өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчтөнд урьдчилан сэргийлэх тусламж үзүүлэх шинэ аргачлал боловсруулах боломжийг олгох болно гэж үзэж байгаа ажээ.

akvalooescort independent


Эрдэмтэд өөх үүсгэдэг 140 генийг илрүүлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.