Нийгмийн сүлжээнд олон “Сельфи” зургаа тавих тусам “Лайк” буурдаг

тоглоом“Сельфи”-г  нийгмийн сүлжээ хэрэглэгч хүн бүр мэднэ. “Сельфи”  хийх нь өөрийнхөө зургийг дарах урлаг байж болох юм. Гэхдээ чухам хэзээнээс сельфи гэх хандлага гарч ирсэн юм бол?  Иймд Сельфиний тухай мэдэхэд илүүдэхгүй боловуу .

Хамгийн анхны бас хуучны селфьфиг 1839 онд Робер Корнелиус гэх хүн даржээ. Орчин үеийн технологитой харьцуулбал тэрээр өөрийнхөө зургийг дарахын тулд 3-15 минут болсон гэж тооцоолдог байна.  Тэгвэл 2010 онд “iPhono 4 ” буюу нүүрний камертай утас худалдаанд гарснаар өөрийнхөө зургийг авах үзэгдэл мода болж эхэлсэн аж.   Оксфордын англи толь бичигт selfie хэмээх үгийг 2013 онд оруулсан бөгөөд   энэ үгийг хамгийн анх 2002 онд хэрэглэжээ.

Толь бичгийн тайлбарт бичсэнээр 2002 оны онлайн форумд оролцогч  австрали эр согтуу байхдаа агсамнаж өөрийгөө магтсаны дараа “Анхаарлыг чинь татсан бол уучлаарай, энэ бол сельфи байлаа” хэмээн хэлжээ.

Сельфиг 2004 оноос Flickr сүлжээнд хэрэглэж эхэлсэн ч массд хүртлээ 10 гаруй  жил зарцуулсан байна. Энэ үгийн хайлт  2012 оноос хойш 17 мянган хувиар өссөн түүхтэй. Дэлхий дээрх сельфиний 48 хувь буюу бараг тал нь Фэйсбүүкээр цацагддаг байна. Харин удаах байруудыг утасны зурвас мэдээ, жиргээ, инстаграмм эзэлж буй. Зарим сельфигээ үзэхэд сонин гарсан юм шиг санагддаг нь ямар ч хүний нүүр 100 хувь тэгш хэмтэй байдаггүйтэй холбоотой аж. Эмэгтэйчүүд сельфи хийхдээ ямар зан авир гаргадаг тухай судалжээ. Судалгаагаар Бразилийн Сао Пауло хотын эмэгтэйчүүд өөрийн нүүр зургаа авахдаа толгойгоо хамгийн их буюу 16.9 хэм хазайлгадаг нь тогтоогджээ. Тэгвэл  Нью-Йоркын бүсгүйчүүд 7.9 хэм хазайдгаараа хоёрдугаарт бичигдсэн гэнэ.

Хүмүүсийн зургаан хувь нь тухайн үедээ хайртай байсан хүндээ сельфигээ илгээсэндээ хожим нь харамсдаг гэнэ. Тэр нь нэлээд янаг, ялгуун зураг байсан бол 36 хувь нь дараа нь “тархиа шаадаг” юм байна.

Сельфи их хийх нь бусдад таалагддаггүй. Нийгмийн сүлжээнд олон сельфи зургаа тавих тусам лайк-ийн тоо буурдаг болох нь нотлогджээ.  Сайтуудын хэрэглэгчид 2013 онд нийтдээ 238 тэрбум сельфи хийсэн байна.  Өөрөөр хэлбэл, дунджаар нэг хүн жилд 34 удаа сельфи хийж нийгмийн сүлжээнд түгээдэг гэсэн үг юм.

Дэлхийн хүн амын ихэнх хувь нь гар утас, зураг авуургүй гээд бодохоор сельфидэх бололцоотой хүмүүсийн хувьд энэ дундаж тоо хавьгүй их болох нь тодорхой байна.

Олон нийтийн дургүйцлийг хамгийн ихээр хүргэсэн сельфи бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нельсон Манделагийн оршуулгын үеэр дарсан сельфи аж. “Time” сэтгүүл 2012 онд сельфи гэдэг үгийг оны анхаарал татсан арван үгний жагсаалтад оруулсан байна.

 

Солонгост сельфи зураг авахыг селька гэж нэрлэдэг байна. Энэ бол сельфи+камер гэсэн үгийн товчлол юм.   Эрчүүдийн гуравны нэг нь сельфигээ заавал ахин авдаг гэсэн бол хүүхнүүдийн ердөө арван гуравхан хувь нь дахидаг гэжээ. Гэвч судалгаа авсан байгууллагаас бүсгүйчүүдийг “тоогоо дарсан” хэмээн сэжиглэж байгаа юм байна. Өнгөрсөн онд дээгүүрээ нүцгэн сельфи хийж олон нийтийн сүлжээнд түгээхийг хоригложээ. Энэ үзэгдэл багассан хэдий ч бүр мөсөн арилаагүй хэвээр байгаа юм.

Селфи-г “өөрөг” хэмээн орчуулах саналыг Монголын “Зугаатай хэл шинжлэл” фэсйбүүкийн группээс гаргажээ. “Өөрийн + хөрөг = өөрөг” гэсэн бүтэцтэй энэ үгийг залуус дэмжин, хэрэглээ нь олонд түгсээр байна.

Сэтгүүлч: Б.Цэцэг
Эх сурвалж: Arslan.mn

чехол для iphone 5 спбescort service websites


Нийгмийн сүлжээнд олон “Сельфи” зургаа тавих тусам “Лайк” буурдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.