АНУ-аас гаралтай алдарт дуучин Рианна хуучин найз залуу болох Крис Браунтайгаа хоёр ч уран бүтээлд хамтран ажиллахаар болсон нь шүтэн бишрэгчдийг нь гайхашруулсан мэдээ болсон билээ.
Крис Браун нэгэнтээ Рианнад гар хүрсний улмаас шүүхэд дуудагдаж хоёр тийш болсон ч тэдний дурлалын шарх хэдийнэ аньсан бололтой.
Рианна “Good Morning America” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хүмүүс юу гэхийг ойлгож, бас хүндэлж байна. Тэд блог болон цахим хуудсуудад элдэв хов ярьж, намайг шүүмжилж байгаа биз ээ. Би тэр болгоныг уучлах болно” хэмээн дурджээ.
Дуучин бүсгүйн хайр ийнхүү гурван жилийн дараа эргэн ассан талаар хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа Рианна “Миний сонголт зөв, эсвэл буруу байх нь хамаагүй, хүмүүс үнэнийг мэдээсэй гэж би хүссэн юм. Би хүссэн зүйлээ хийх болно” хэмээжээ.
mongolnews.mn