•Савантай усанд чийглэсэн даавуу тавьж индүүдвэл сүлжмэл эдээр хийсэн хувцас цардмал юм шиг болдог.
•Хоолны гич ганц халбагыг хийсэн усаар таваг шанага угаахад сайхан өнгө ордог.
•Хаг тогтсон саванд төмсний хальс хийж буцалгавал цэвэршинэ.
•Хувцасны шүүгээний хаалга, шургуулганы ирмэгийг савантай алчуураар арчихад нээж хаахад хялбар зөөлөн болдог.
•Ханын обойг халуун усаар норговол хуулахад амар болно.
•Тунгалаг шилэн савыг яльгүй цуу, давс хийсэн бүлээн усаар угаахад сайн цэвэршинэ.
•Болор сав шил харлаж өнгөртсөн бол давстай цуугаар арчаарай.
•Будагтай шалыг зурж холтлохгүйн тулд тавилга, эдлэлийн хувьд лав түрхвэл сайн.
•Зуушны тавгийг сармисаар арчвал кааш, хоол чинь сайхан үнэртэй болно.
•Хуучин ногоог орос цуутай хүйтэн усанд цаг хэртэй байлгахад шинэ юм шиг болдог.
•Хатаасан мөөгийг давстай сүүнд дэвтээвэл дахин сэргэнэ.
•Шаазанцар буюу вааран эд хагарвал эвлүүлж боогоод сүүн дотор буцалгаад хоёр хоног байлгаад боолтыг авахад цавгүй наалдсан байх вий.
•Ургамлын тосны лонхыг кофены шаараар угаахад хялбар цэвэршдэг.