Үхэл зовлон хэлж биш хийсч ирдэгийг санацгаая

Монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэж хэлдэг. Хүнд зовлон зүдгүүр хэлж биш хийсч ирдэг. Монгол улсын Хууль зүйн сайд  Д.Дорлигжавд нөхөж баршгүй гай зовлон тохиолджээ. Тэрээр  амин хайртай, эрх танхи өсгөсөн  ганц охиноо алдаад “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” хүнд бэрх зовлон шаналалд унаад байна. Үхэхэд үр харам гэдэг дээ.

dde260425a6a7ba2bigfff

Өнгөрсөн өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв таамаглал, гүтгэлгийн гэмээр мэдээлэл цөөнгүй гарах боллоо. Хэдийгээр монголчууд бид төрд зүтгэж байгаа нэгнээ элдвээр “хэлж, шүүмжлэх” тохиолдол байдаг ч, хүнд хэцүү  зовлон тохиолдсон үед нэгнийгээ  элдвээр гоочлох  хэрэг байна уу. Дээрх нь үйл явдлын үнэн мөнийг олж мэдээгүй байж элдвээртаамаглан дэвэргэх хэрэгтэй юу?

hosuud_zpsabc6b94e

Үхэл хагацал гэдэг   эд хөрөнгө, алдар нэр, албан тушаалыг тойрдоггүй гэдэг. Бидний хэнд ч гэсэн үхэл хагацал, өвчин зовлон, гуниг шаналал тохиолдож болох. Тийм атал гуниг зовлон тохиолдсон нэгнийгээ ингэж элдвээр дайрч, гүтгэн доромжлох, бахдан адлах хэрэг байна уу. Тэртэй тэргүй үр хүүхдээ алдаад байгаа талийгаачдын гэр бүлийг  элдвээр гоочиллоо гээд  тэдний сэтгэлийн шаналалыг л нэмэхээс өөр юу хийж чадах вэ?

fdfdrreredsd

Хэзээнээс  Монголчууд бид   нэгнийхээ “холгосон хөл дээр нь гишгэдэггүй” жудагтай ард түмэнсэн.

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын  бүлд гүн эмгэнэл илэрхийлье.чехлы на айфон 4сbest escort site


Үхэл зовлон хэлж биш хийсч ирдэгийг санацгаая
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: zochin Огноо: 17 February 2015 Reply

Muusain hulgaichuud gai ni garjee gj. .

Нэр: mongolia Огноо: 23 February 2015 Reply

yamar muuhai heldeg yum,adilhan mongol hun bj.emgenel ilerhiilie.

Нэр: Аянга Огноо: 25 February 2015 Reply

Гүн эмгэнэл илэрхийлье. Бурхны оронд төрөх болтугай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.