Дэлгэцнээ гараад байгаа “Цэлмэг тэнгэр” романтик инээдмийн киноны Тэнгэрийн дүрд “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин Тэмүүжин тоглосон. Түүний дурлалт бүсгүй Цэлмэгийн дүрийг “Тусгай салаа” олон ангит киноны Номин буюу мисс Гэрэлчулуун бүтээсэн билээ. Шведэд бүрэн зураг авалтаа хийсэн гэдгээрээ борооны дараахь мөөг шиг олон киноноос ялгарах тус киноны зураг авалтын үеэр тэд кино группынхныгээ ангайлгаж, гайхшийг нь барж орхисон гэдэг. Зарим нь ч бүр Нарансолонго уу, Гэрэлчулуун уу хэмээн мөрийцөх дөхсөн аж.
Байсхийгээд л хамтдаа алга болдог тэднийг кино группынхэн нь удтал хайж зарим үед зураг авалт нь хүртэл хойшилдог байсан гэнэ. Оровч гаравч хамтдаа байж, биесээ “хайраа” хэмээн дуудан эрхлэлдэж, эгээ л дурлалт хосууд мэт байсан хойно арга ч үгүй биз. Дүрдээ орж дурлалт хосын дүрийг сайн гаргахын тулд залуу жүжигчид маань ийнхүү хичээж байж. Тэмкагийн хувьд киноны хамгийн хэцүү хэсэг нь сексийн хэсэг байсан гэнэ лээ.
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=48815