АНХААРУУЛГА!!!

АНХААРУУЛГА!!!
Нэгэн залуу тань руу найз болох хүсэлт явуулжээ. Та түүнийг огт танихгүй боловч профайл зураг нь давгүй харагдсан тул та хүсэлтийг нь хүлээн авчээ.

1239671_390253494459985_3183240321611483826_n
Өнөөдөр бяцхан охины чинь сургуулийн эхний өдөр. Бяцхан охин чинь шинэ хувцасаа өмсчихсөн үнэхээр өхөөрдөм харагдаж байсан тул та гэр бүлийнхэн болон найз нөхдөө ч гэсэн энэ өхөөрдөм хөөрхөн охиныг хараасай гээд зургийг нь дараад, фэйсбүктээ тавьчлаа. Та охиноо сургуульд нь хүргэж өгөх зуур хэтэрхий их сэтгэл чинь хөдөлж, охинийхоо сургууль дээр байгаа гэдгээ фэйсбүк дээрээ check-in хийж, “Хайртай үрээ ийм том болсон гэдэгт итгэж чадахгүй байна.

Цаг хугацаа маргаангүй нисэж байна. Охиноороо бахархсан аав, ээж 2 яг энд.” гэсэн статус бичлээ. Яг энэ үед, өнөө өглөөхөн таны огтоос танихгүй байж найз болох хүсэлтийг яаран хүлээн авсан залуу таны фэйсбүк дээрээ тавьсан шинэхэн хувцасаа өмссөн бяцхан охины чинь зургийг утсан дээрээ хадгалж, “Кабказ гаралтай эмэгтэй. 5-н настай. Бор үс, ногоон нүдтэй. 2500$” гэсэн мэссэжийг дэлхий даяар 60 нас биед хүрсэн эрчүүдэд илгээлээ.

Та хүүхдийн наймаа хийж гаршсан нөхөрт бяцхан охинийхоо зургийг өгөөд барахгүй, охиныхоо сургууль болон тов тодорхой байрлалыг нь заагаад өгчлөө. Та үдээс хойш 3 цагт охиноо авах гээд сургууль дээр нь очсон боловч охин аль хэзийнээ алга болжээ. Та мэдэж байна уу, таны бяцхан эрдэнэ шиг охиныг 43 настай пэдофил /насанд хүрээгүй хүүхэд секст уруу татагч/ нөхөрт таныг өглөө охиныхоо сургууль дээр хөл ч тавьж амжаагүй байхад худалджээ.

Одоо охин чинь толгой дээгүүр нь дүүрэн цүнхтэй тээшинд Өмнөд Африк руу замдаа явж байгаа. Охин гайхсан, айсан нь зэрэгцэж уйлна, яагаад гэвэл урьд нь хэзээ ч харж байгаагүй хүн сургуулиас нь ирж аваад ийм байдалд оруулсан болохоор тэр. Одоо охин эцэг эхээ хаана байгааг, хаашаа явж байгаагаа, цаашдаа түүнд юу тохиолдохыг мэдэхгүй.
ТАНИЖ МЭДЭХГҮЙ ХҮНИЙ ФЭЙСБҮК НАЙЗЫН ХҮСЭЛТИЙГ БИТГИЙ АВААРАЙ!!!

Илүү олон хүнд уншуулаарай. Ойлгуулаарай.чехлы на айфон 4 москваescorts escorts


АНХААРУУЛГА!!!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.