Орц:
/4 дорц/. Гахай болон хонь эсвэл үхрийн холимог татсан мах 400 гр, сонгино 2 ш, сармис 2 хумс, сүү 3 х/х, улаан лооль 4 ш, өргөст хэмх 2 ш, амтат чинжүү 2 ш, иогурт 125 гр, ургамлын тос 2 нимбэгний шүүс 2 ц/х, давс, перец, тмин, яншуй нимбэг, чили чинжүү.
Хийх арга:
Сонгиныг хальслаад нэгийг нь жижиглэж хэрчинэ. Сармисыг мөн хальслаад жижиглэж хэрчинэ. Татсан махан дээрээ сонгино, сүү, давс, перец нэмж сайтар хольж хутгана. Үлдсэн сонгиныг лоолийн хамт том томоор хэрчинэ. Өргөст хэмх болон тал цагариг чинжүүг мөн том том хэрчинэ.
Иогуртыг сармис, нимбэгний шүүс, давс, перец, тминтэй нийлүүлж хутгаад сүмс бэлэн болно. Амталсан махан татшийг 8 тэнцүү хэсэг хувааж гонзгойдуу хэлбэртэй болгоод ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд 12-15 минут эргүүлж тойруулан шарна.
Люля кебабыг ногооны хамт таваглаж дээр нь сүмс асгаад хэрчим нимбэг болон яншуй, чили чинжүүгээр чимэглэнэ. Татсан махаа та өөрийн дуртай амтлагчаар амталж болох юм. Шингэц үзэмж сайтай маш сайхан хоол ч болох болно.