Бүсгүй та гутлаа бие галбиртаа тохируулан зөв сонгоорой

“Гоёл чимэглэл болон ялангуяа гутал таныг бүтэн толгойн хэмжээтэй дээш нь татаж чадна” гэсэн нэгэн нэртэй загвар зохион бүтээгчийн үг байдаг.

Гутал бол өмссөн хувцасны донжийг тодотгож өгдөг учраас хүний гадаад үзэмжинд хамгийн чухал нөлөө үзүүлдэг.
1
Таны алхаа гишгээ, дохио зангаа, эрүүл мэнд, зан араншинг тодорхойлох зэрэг олон чухал зүйлст гутлын сонголт шууд нөлөөлдөг. Түүнчлэн өөртөө итгэлтэй шийдэмгий, бас хурдан шалмаг байдлыг алхаа гишгээгээр нь тодорхойлж болдог тул ажил хэргийн үед болон өдөр тутам өмсөх гутлаа зөв тохируулан сонгож авах нь чухал гэдгийг дэлхийн загварын чиг хандлагаа тодорхойлж байна.

Өдөр тутам өмсөх гутлын өсгийний өндөр, намыг биеийн онцлог ялангуяа гуя, өгзөг, ташааныхаа хэлбэрийг харгалзан сонгох нь гоо сайхан болон эрүүл мэндэд тань ч ач холбогдолтой гэдгийг анхаараарай.

1. Хэрвээ та лийр хэлбэрийн өгзөгтэй бол өөрөөр хэлбэл доош өргөссөн бол дунд зэргийн өсгийтэй (3.5-4 см) гутал тохиромжтой. Хэрэв та өсгийгүй гутал тогтмол өмсвөл гуяны булчин суларч унжих сөрөг талтай юм байна.

2. Тоор хэлбэрийн буюу бөөрөнхий өгзөгтэй, цээжин биетэйгээ таарсан харьцаатай бол ямар ч өсгийтэй гутал өмсч болно. Харин том мяраалаг цээжтэй бол хөлийг урт харагдахуйц өндөр өсгийтэй (5 см-ээс дээш) гутал танд илүү зохимжтой юм байна шүү.

З. Элсэн цаг хэлбэртэй буюу ууц өгзөгөөр дугуйрсан өгзөгтэй бол том өгзөгийг өргөж егөхийн тулд дунд зэргийн өндөр өсгийтэй (4.5-аас 5 см) гутал өмсөх хэрэгтэй гэнэ.

4. Та хөвгүүдийнх шиг трапец хэлбэрийн өгзөгтэй бол ямар ч өсгийтэй гутал өмсч болно.

5. Атлет хэлбэрийн буюу ташаагаар мах багатай, гуя нь чилгэр, булчинлаг хэлбэртэй. Тамирчин болон спортоор хичээллэдэг эмэгтэйчүүд ихэвчлэн ийм биетэй байдаг бөгөөд ямар ч өсгийтэй гутал зохимжтой.

6. Өгзөг нь трапец хэлбэрийг бодвол хэмжээгээр бага бол ямар ч гутал өмсч болох ч хэт өндөр өсгийтэй гутал үргэлж өмсөх нь ямар ч шувтан өгзөгийг хамгийн том хэмжээтэй лийр, тоор хэлбэрт хүргэж болохыг мартаж болохгүй.

ТА ГУТЛЫГ ХӨЛНИЙХӨӨ ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН СОНГООРОЙ

1. Хэрвээ та махлаг бөгөөд булчинлаг хөлтэй бол завсрын өнгөтэй, дунд зэргийн болон нарийвтар өсгийтэй гутал зохимжтой. Харин лакадсан хийгээд матрын арьсан гутал хөлийг улам томруулж xapaгдуулна гэдгийг мартаж болохгүй.

2. Харин та нарийн, туранхай хөлтэй бол саалтуур, арал зэрэг нэмэлт тоногтой, хэт дөрвөлжин хоншоортой болон зузаан ширэн гутал зохимжгүй.

З. Та богино хөлтэй юу тэгвэл юуны өмнө өндөрдүү өсгийтэй гутал сонгох нь таныг улам сайхан болгож харагдуулна.

Хөл, цээжний харьцаа зохимжтой бол намхан өсгийтэй гутал өмсч болно. Өвдөг давсан түрийтэй мөн урт хоншоортой гуталнаас эрс татгалзаарай.бампер на айфонsexy sexy girls


Бүсгүй та гутлаа бие галбиртаа тохируулан зөв сонгоорой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.