Ханиад хүндэрвэл…

Хүйтэн сэрүүний улиралд хүмүүс ханиад томуу тусах нь элбэгшдэг. Ханиад хүрлээ гээд эмийн сан руу зүглэж хортой, хоргүй янз бүрийн эм авч уугаад “эдгээчихдэг” муу зан бидний олонхид бий.

Химийн аргаар гаргаж авсан элдэв эм хэрэглэхийн оронд хүнсээр эрүүлжих аргыг дэлхий нийт аль хэдийн сонгоод эхэлчихсэн. Тиймээс танд томууны улирлыг яавал эрсдэлгүй давах талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн албанаас дараах зөвлөгөөг хүргэж байна.
cold-medicine-770x420
Ханиад томуу нь ихэвчлэн бидний хамар, хоолой, мөгөөрсөн хоолой уушиг зэрэг амьсгалын замын эрхтнээр халдварладаг вирүсын гаралтай өвчин. Халдвар авсан хүмүүс ханиалгах, найтаах үед энэхүү вирүс нь хүнээс хүнд халдварладаг. Хэрэв та ханиад, томуугаар өвдсөн бол заавал эмчид үзүүлж, өөрт тохирох эмээ эмчийн зөвлөснөөр уугаарай. Эмийн сангийн хүнээс шинж тэмдгээ хэлж эм авч уудаг дадлаас салах ёстой.

Харин ханиад томуу туссан бол дараах байдлаар эмчилж болно. Ханиад хүрч, халуурах үед хүүхдүүд ихэвчлэн хоолонд дургүй байдаг. Энэ үед шингэн юм аль болох их уулгах хэрэгтэй. Энэ нь хордлого тайлах үйлчилгээтэй. Гэхдээ хүйтэн юм уулгаж болохгүй. Аньс, чацаргана, нимбэгний жүүс, ханд, буцалсан аарц, байхуу цай, хярам зэргийг өдөрт 1-1.5 литр уулгаж болно. Хоол хорихгүй, ердийн хоол өгнө.

Халуун бууртал хэвтрийн дэглэм сахиулна. Хэвтэх орчин, гэр нь чийглэг (60-80 хувь хүртэл), дулаан (23 хэмээс дээш), агаарын сэлгээ сайтай, зайтай, сэлүүхэн хэвтүүлэх нь чухал. Агаарын чийгшлийг аппаратын болон механик аргуудаар үүсгэж болно. Тухайлбал, саванд ус хийж тавих, нойтон даавуу орны толгойд нь тавих гэх мэт.

Ханиад хүндэрвэл антибиотик өгөхөөс зайлсхий

Сүүлийн долоо хоногт хүйтний эрч эрс чангарч байгаагаас үүдэн томуу, томуу төст өвчлөл улам бүр газар авч дэгдсээр байгаа бөгөөд бага насны хүүхдүүд ихээр өртөх болсон. Дүүргийн эмнэлэгт хандаж ирсэн иргэдийн 80 хувь нь ханиадаар өвчилсөн байжээ. Тэдний 65 хувь нь бага насны хүүхдүүд байгаа юм.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ ханиадыг бүрэн эдгээлгүй гам алдсанаас хатгалгаа, архаг бронхит, астам, уушигны үрэвсэлтэй болох зэрэг хүндрэх шинж тэмдэг илэрч байгааг онцлон анхааруулж байна. Иймд ханиад хүндэрч халуурч, бөөлжих, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл антибиотик өгөхөөс зайлсхийж эмч, эмнэлэгт яаралтай хандахыг эмч зөвлөж байна.iphone 4 купить спбdubai escorts service


Ханиад хүндэрвэл…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.