Эр хүн хүсэл ханаж дур тавихтай зэрэгцэн үрийн шингэн урсан гарах ёстой. Гэтэл бэлгийн хурьцлын үед үрийн шингэн ялгарахгүй удах, эсвэл ялгарсан ч үрийн шингэн маш бага байх нь эрчүүдийн хувьд ямар нэг асуудал үүссэн гэсэн үг юм.
Эр хүний бэлгийн дур хүслийн өдөөлт хэвийн, сэрэл хөдөлдөг, эрхтэн хөвчирдөг, харин дур тавьдаггүй байх нь маш харамсалтай эмгэг юм.
Үүний шалтгаан нь юу вэ? Энэ нь бие махбодийн болон сэтгэл санааных гээд олон янзын шалтгаантай байдаг.
Жишээ нь нурууны гэмтэл, зарим нэг эмийг буруу хэрэглэснээс шалтгаалах магадлал өндөр юм. Харин сэтгэл санаанаас үүдсэн шалтгаанд дур тавьсан ч үрийн шингэнээ барьж саатуулдгаас мөн шалтгаалдаг.