Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит эхнэр Жаде Панкеттэй эргэн нийлжээ. Тэрбээр өчигдөр Лос Анжелес хотноо нээлтээ хийсэн “Focus” киноныхоо нээлтэд эхнэрээ дагуулан иржээ.
Тэрбээр энэ үеэр хэлэхдээ “Энэ бүсгүйн гараас 18 жилийн турш атгалаа. Цаашид эхнэрийнхээ гарыг үхэх хүртлээ атгах болно. Гэр бүл минь эргэн нийлсэнд баяртай байна” гэж хэлжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Жаде нөхрөө нэг бус удаа хуурч байснаа мэдэгдсэн бөгөөд үүний дараа хосууд салцгаасан юм. Тэд Жаден Смит, Уалон Смит хэмээх хоёр хүүхэдтэй билээ.