Бараг бүхий л эмэгтэйчүүд өөрийн гадаад төрх эсвэл бие галбиртаа сэтгэл дундуур байдаг. Үүнээсээ шалтгаалаад гоо сайхны мэс засалд орох, хэн нэгэнд таалагдах гэж тэмүүлэх хүсэлдээ хөтлөгдөн, орчин тойрондоо өөрийн гэсэн ертөнцийг бий болгох гэж өөрийгөө золиослоход бэлэн байдаг. Тэгвэл та өөртөө таалагдахгүй байгаа бол дараах аргаар сэтгэл зүйн дасгалыг хийгээд үз.
Танд заавал тус болно гэдгийг амлаж байна. Өөрийн бодсон санаснаа хэрэгжүүлж чадахгүй бол энэхүү дасгал танд тус болно.
Сэтгэл судлаач Марсиа Хатчинсоны зохицуулалтын дасгал нь өөрийгөө хүлээн зөвшөөрөхүйг нэмэгдүүлэхийн тулд төсөөллийн хүч чадлыг ашигладаг. Энэ дасгал наад зах нь хоёр удаа хийх хэрэгтэй ба эхнийх нь төсөөлөлдөө, дараагийнх нь нүдээ нээгээд толинд харж байгаад хийнэ. Өөрийн итгэлтэй найзаа дасгал хийхдээ хажуудаа байлцуулан туслуулж болно. Эсвэл хальсанд бичээд эргүүлэн сонсож болно.
1. Биедээ эвтэй байдлаар суугаад нүдээ аниад, тайвшир
2. Өөрийнхөө бүтэн бие харагддаг гурван талтай толины өмнө сууж байна гэж бодоод үз.
3. Өөрийгөө нүдээ аниад аажмаар төсөөл. Хувцасгүйгээр хэрхэн төсөөлж байна. Нүцгэн байх хэр санагдаж байна?
4. Гүнзгий амьсгаа аваад, аажим амьсгалаа гарга, биеэсээ урсан гарч байгаа агаарын урсгалыг мэдэр
5. Нүдээ анисан хэвээр, та өөрөө хэн нэгнийг анхааран харж байгаагаар болон ямар нэг хайр дурлал, найрсал зөвшил, сүсэг бишрэл төрөм зүйлийг бод. Эдгээр нь магадгүй эцэг эх, үр хүүхэд, хайртай хүн эсвэл хөөрхөн царай ч байж болно. Юу ч байсан түүнийгээ дотроо төсөөлөөд үз.
6. Тэгээд, өөрийгөө яг одоо харвал, тэр хайр дурлал найрсал бишрэл таныг ивээн гайхуулах болно. Ялангуяа та өөрийнхөө нүдэнд харагдаж буй сэтгэгдэлийг анхаар. Өөрийнхөө нүдний харааг хайртай хүний зөөлөн, ил тод байлгахыг бод. Төрсөн сэтгэгдлээ зөв rap pyyraa/ солгой бол зүүн rap pyyraa/ урсган шилжүүлэх. Дараа нь та өөрийгөө харж байхдаа гараа атган, өөрийгөө хайрын нүдээр хар. Та өөрөө хэн нэгэнд хайртай бол түүнийгээ шүүмжлэн сонждоггүй. Харин тэднийг ихэд сайхан хөөрхөн гэхээс биш дутагдлын цуглуулга гэж үздэггүй билээ.
7. Одоо төсөөллөө үргэлжлүүлэнгээ хайр гэрэлтсэн нүдээ нээгээд толь руу алхан гараа атган тэр харцандаа өөрийгөө умбуул. Өөр нэгэн хайртай хүнээ харж буй мэт, эсвэл жаргаж байгаа нарны туяа, урлагын бүтээл мэт ширтэн хар. Та өмнөө хайр хүрэм, хөөрхөн, хосгүй үзэсгэлэнтэй хэн нэгнийг харж байна.
8. Та тайвширч сэтгэл амарсан бол гараа атгаад, дулаан зөөлөн таны харцанд эргэн иртэл хэд хэд аажуухан амьсгаа ав.
9. Нүдээ аажмаар нээж толгойноосоо хөлийн хуруу хүртэл ажигла. Тэгээд биеийнхээ сайн сайхан, өөрийнхөө таалагддаг шинжүүдийг олж хар. Жишээ нь: би хацрандаа дуртай. Би гоолиг хүзүүндээ дуртай. Би зөөлөн махлаг, дугираг гэдсэндээ дуртай гэх мэтээр өөрийнхөө бүхий л эд эрхтэнг чангаар магт.
10. Биеийнхээ таваас арван шинжийг тодруулан үзээд гараа атган гүнжгий амьсгаа аван тайвшир.
11. Та биеийнхээ өөр алинд нь дуртай вэ? Таны биеийн ямар таатай шинжүүд таны амьдралын зорилгод хэрхэн нөлөөлөх вэ? Энэ тухай чангаар хэл.
12. Өөр ямар нэг таалагддаг шинжээ ол. Хажуу талдаа ар нуруугаа харахаа бүү март. Таны өөр юу танд таалагддаг вэ? Таны арьс.нуруу, танаас цацрах гэрэл гэгээ, таны ааш аяг зэрэг үү? Зөвхөн танд байгаа өвөрмөц бүхэн хамтдаа байгаа явдал уу? өөрийгөө үнэхээр ажиглан хараад, аль болох олон зүйлийг танин ол. Гараа атгаад энэ дасгал хүнд хэцүү санагдвал амьсгал аван тайвшир.
13. Та өөрийн аль нэг хэсгийг орхигдуулсан эсвэл хэтрүүлсэн биш биз? Тэгсэн бол үүнийгээ өөрийн өвөрмөц шинж гэдгийг ойлго.
14. Дахин нэг өөрийгөө эелдэг зөөлөн хайрын харцаар хар. Биеийнхээ бүхий л гоо сайханыг мэдэр. Өөрийгөө хараад энэ бол би. Энэ миний бие, энэ бол миний амьд дүр төрх гэж хэл өөрийн харцаар хайрлан таалж байгаагаа мэдэр. Дасгалаа дуусгасны дараа энэ бүх бодол сэтгэгдлээс хэдий хэрийг нь өөртөө эргүүлэн сэргээхээ бодоод нүдээ нээ.
15. Дасгал нь толинд харж байгаа ч хайрлан таалсан тэр тусгалыг таньд олгож байна. Энэ мэт болон бусад биеийн тухай бодол сэтгэлийн дасгалуудыг найзуудтайгаа хэсэг эмэгтэйчүүдтэй хамт хийж турш. Мөн та өөрийгөө мэдрэлийн өвчтэй гэж боддогч юм уу, ер нь мэргэжлийн тусламж хэрэгтэй бол сэтгэл зүйчтэй хамтарч хийж болно. Таны хүндэтгэлийг хүлээсэн шинээр арга зам хайн таньтай хамт байх сэтгэл зүйчийг ол. Таны сэтгэл зүйч чинь аажмаар өөрийн тань үйлдэл, бодол санаагаа ухаархад арга замыг туршихад дэмжин урамшуулах болно.
NUUTS.MN