Монголын шилдэг эрэгтэй загвар өмсөгчид болох Энхболд, Галаа, Билгүүн, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн нар нийлж, эрэгтэй дөрвөл хамтлаг байгуулсан. Билгүүн, Галаа, Энхболд, Дамдинцэрэн дөрөв охидын анхааралд байдаг сайхан залуус. Энэ суурин дээрээ дөрөөлж, хэдэн сайхан дуу дороо л байр суурь нь бэхжих, дууг маань хүн сонсохгүй, тоглолтыг маань хүн үзэхгүй байхвий гэж санаагаа чилээж, толгойгоо өвтгөх зовлонгүй. Хамтлагаас Жанцанноровын хүү Дамдинцэрэн эхнэр хүүхэдтэй. “Говь”-ийн рекламанд Пүүжээтэй хамтран тоглож олонд танигдсан Энхболд хөөрхөн боловч эгчмэд бүсгүй дизайнер Отгонжаргалтай гэрлэсэн. Харин Билгүүн, Галбадрах хоёр охидын овоо хараанд байгаа. Загвар өмсөгч Билгүүнийг “МАК”-ийн Нямтайширийн гүнж Цэлмүүнтэй холбоотой гэсэн яриа үе үехэн гардаг. Энхболд, Галаа, Билгүүн гурав Монголоо төлөөлөн Дэлхийн мистерт оролцож байсан. Харин хамтлаг байгуулаад Дамдинцэрэн сайн менежердвэл Азийн тавцанд ая дуугаараа гараад ирж ч магадгүй. Юутай ч манай хамгийн царайлаг бойгруппын сар шинийн гоёлыг Монгол костюмс урлажээ.
Ч.Өлзий
agshin.mn