Дижэй Зедд буюу Антон Заславский гэгч залуу нэгэн радиод өгсөн ярилцлагадаа дуучин Селена Гоместой хэрхэн танилцсанаа ярьжээ.
“Тэр бол амралтын өдөр байсан. Би өөрийн шинэ байшинд тавих ганц нэг юм худалдаж авахаар явж байгаад замаараа бие засах газар орохоор шийдсэн. Таньдаг дууны найруулагчтайгаа явж байсан тул замын эсрэг талд байсан дуу бичлэгийн студиэр ороод гарахыг тэр надад санал болгосон юм. Мэдээж, би эсэргүүцээгүй. Тэр студийн эзэн болох Жон гэдэг залуу биднийг очихын яг өмнөхөн Селенатай гэрээ байгуулсан юм билээ. Тэр биднийг танил уу гэж асуугаад толгой сэгсрэнгүүт хооронд маань танилцуулсан. Ингээд “Тэр их сайн бүсгүй. Та хоёр заавал ч үгүй хамтарч дуу бичүүлэх ёстой” гэж хэлснээр хамтын уран бүтээлээ долоо хоногийн дараа өлгийдөж авсан түүхтэй” гэж Зедд ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn