Р.Номин-Эрдэнэ: Хайраар дутмаг санагддаг юм, монголчууд

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Р.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Урлагийнхан голдуу үйлчлүүлэгчтэй “N shop” хэмээх дэлгүүрийн бизнесээс гадна ах нартайгаа хамтран зочид буудал ажиллуулдаг юм. Тэрбээр сүүлийн үед уран бүтээлдээ ихэд анхаарч эхэлсэн гэх. Харин энэ удаа түүнтэй огт өөр сэдвээр ярилцахыг хүссэн минь энэ.

 

-Аэробек ч юм уу, фитнессээр хичээллэж байгаа юу?

-Спортын төрөл гэвэл аэробек, фитнессээр хичээллэхийг боддог. Мэдээж жингээ барьж, эрүүл байхын зэрэгцээ маш их эрч хүчтэй ажиллахад хэрэгтэй гэдэг утгаараа дажгүй санагддаг шүү. Тэгэхдээ байнга яваад байж чаддаггүй ч, тогтсон хуваарийн дагуу хичээллэх гэж зорьдог. Түүнээс гадна бассейн, гүйлт гэх мэт гар хуруу эвдрэхээргүй, хөнгөн чанарын спортоор хичээллэх дуртай.

 

-Бүжиг сонирхдог уу. Манай эмэгтэй дуучдыг тайзны хөдөлгөөн муутай гэж шүүмжилдэг шүү дээ?

-Тодорхой нэгэн тоглолтын өмнө юмуу чухал бэлтгэлийн үед бүжгээр хичээллэдэг. Байнга хичээллэх сонирхол өндөр байдаг ч ажил ихтэй үед орхигдох гээд байдаг учраас гурав, дөрвөн сар алгасч хичээллэснээс аэробекийн бэлтгэл шигээ долоо хоног тутамд хичээллэж, хэвшүүлэх юмсан гэж бодож байгаа.

 

-Шинэ уран бүтээлийнхээ өнгө аясыг ямар болгох вэ. Стиль имижээ ч мөн эвдэх үү?

-Нэлээд доргио тал руугаа хандах байх. Гэхдээ доргио талдаа гэхэд их хөнгөхөн шүү. Уран бүтээлчийн хувьд, хамгийн гол нь даацтай бүтээл хийх юмсан гэж зорьж байна. Ямар ч уран бүтээлчийн чин хүсэл нь энэ байлгүй. Жаахан ч гэсэн шинэлэг уур амьсгалтай, сайн бүтээл хийгээсэй. Хэдийгээр ард түмэн тэр бүр “Үнэхээр мэргэжлийн түвшинд, шинэлэг хийгдсэн байна” гэж нарийн мэдэрч, ойлгохгүй хэдий ч тийм зүйлийг нь өгч байх ёстой гэж боддог. Бас ч гэж даацтай бүтээл гаргаж, аль болох өөр өөр Номико болж хувирвал гоё шүү дээ. Номин гэж хүн ямархуу зүс царайтай вэ гэдгийг мэддэг хэрнээ яг бодит амьдрал дээр намайг хараад “Ямар өөр юм бэ” гэж дуу алддаг хүн олон бий. Тиймээс болж өгвөл үс гэзэг, хувцаслалт, дүр төрх маань үргэлж хувирч байгаасай гэж бодож байгаа.

 

-Таныг бодсон санаснаа шууд илэрхийлчихдэг, шударга зантай гэдэг. Тэгвэл дуучин Номингийн дотоод ертөнц хэр зэрэг нээлттэй байдаг юм бол?

-Ер нь нийтэч зантай. Нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс санал сэтгэгдлээ хэлэхэд шууд л хүлээж авна. Магадгүй, бүр заримдаа намайг шүүмжилнэ гээч. Тэгэхээр энэ бүхний төлөө их зан гаргаад ч юм уу оддын өвчнөөр өвчлөх нь надад ерөөсөө таалагддаггүй. Яагаад гэвэл, бид адилхан л хүмүүс. Үзэгчдийн маань сэтгэл бидний уран бүтээлийн гол хэмжүүр байдаг.

 

-Гэтэл зарим нэг нь “багтай” амьдрахыг чухалчлаад байх шиг?

-Би байгаагаараа л байх дуртай. Баг зүүж, жүжиглэж амьдарвал маш их ядарна. Найз нөхөд маань шулуухан, шударга зангаар минь тодорхой хэмжээний ойлголт авчихсан байх гэж бодож байна. Хэн нэгэнд долигонож амьдрах нь тухайн үедээ ашигтай байсан ч гэлээ, би ийм өчүүхэн зүйлээр өөрийгөө дорд үзэх дургүй. Бусдад таалагдах гэж жүжиглэхгүй ч гэсэн, өөрийнхөөрөө авирлаж байгаа нь энэ гээд бүдүүлэг загнах нь бас л утгагүй хэрэг.

 

-Амьдралын үнэ цэнэ гэдэг таныхаар?

-Хүн тодорхой хэмжээний зорилго, тэмүүлэлтэй байх ёстой. Энэ бол шунал гэсэн утгаараа биш шүү. Дэвшилттэй гэдэг утгаараа шат дараалсан зорилтуудыг үргэлж өөртөө тавьж сурах хэрэгтэй гэсэн үг.

 

-Хайрын тухай ямар бодолтой явдаг вэ?

-Хайр гэдэг олон төрөлтэй. Ээж аав, найз нөхөд гэх мэт. Огт танихгүй хэрнээ хэн нэгний авьяас чадварыг нь үнэлээд хайрлаж ч болно шүү дээ. Тэгэхээр хайр бол хэмжээлшгүй их агуу зүйл. Манайхан ихэнхдээ дурлалт хосуудын бие биедээ өгсөн хайраар энэ бүхнийг хязгаарлах гээд байдаг нь ажиглагддаг. Хэн нэгэндээ сайхан үг хэлж, амьдралын урам хайрлаж, хайрыг мэдрүүлж яагаад болохгүй гэж. Хайраар их дутмаг санагддаг шүү, монголчууд. Сайхан инээмсэглэл байхгүй, өнөө маргаашаа бодоод үргэлж бухимдуу байдаг юм шиг харагддаг. Аз жаргалтай хүмүүс олон байгаа ч өнөөгийн нийгмийн дүр зураг ийм л байна. Хайрыг бие биедээ өгөх янз бүрийн арга бий шүү дээ. Гундуу яваа нэгэндээ сайхан үг, урам, хайрыг харамгүй өгч байгаасай гэж хүсэх үе ч зөндөө. Тиймээс уран бүтээлчид ч гэсэн зөвхөн дурлалын тухай бус, энэ сайхан сэтгэлийн хайрыг төрүүлэх ёстой болов уу.

 

-Хайрыг их олон өнгөтэй гэдэг дээ. Таны хувьд?

-Цагаан юм уу, маш гоё улаан өнгөөр төсөөлөгдөж байна. Сэтгэл сэргэмээр гэрэл гэгээтэй болохоор нь цагаан өнгийг сонгосон гэх үү дээ. Бас маш гоё улаан өнгөөс их эрч хүч, мэдрэмжийг авч чаддаг юм.

 

-Тийм бол бусдын хайрыг үнэлэх хэмжүүрийн тухайд?

-Маш өндөр хэмжүүрээр үнэлнэ. Хэн нэгэн сайхан залуугийн хайр ч юм уу, эсвэл огт танихгүй хүний надад зориулсан сэтгэл, хайр халамжийг өндөр хэмжүүрээр хүлээж авна гэсэн үг л дээ. Харин миний хувьд, бусдад аймаар их хайр зарцуулдаг гэж ам бардам хэлэхэд хэцүү байна. Энэ бол харьцангуй ойлголт учраас тэр. Зүгээр л би хэнтэй ч гэсэн, чин сэтгэлээсээ харилцахыг хүсдэг.

 

-Хэр мөрөөдөмтгий вэ?

-Жаахан романтик талдаа шүү. Гоё мөрөөдөж байж л аливаа зүйлийг гэгээлэг сайхнаар нь хүлээж авна. Гэхдээ романтик байна гээд бодит амьдралаас тасарчихна гэж юу байхав. Ер нь романтик байж бодит амьдралаас тасарч, өөрийнхөө орчныг бүрдүүлж амьдрах дуртай.

 

-Та нэгэнтээ “Хайрласан залуугаа жаргааж чадна” гэж байсан. Одоо хайртай хүнээ жаргалтай байгаа гэдэгт итгэдэг үү?

-Мэдээж. Бие биедээ өгсөн хайр, халамж минь бусдаас дутахааргүй сайхан байгаа гэдэгт үргэлж итгэдэг. Нөхөр маань энэ амьдралдаа сэтгэл хангалуун, амар тайван байж чадвал тэр миний жаргал. Ийм байлгахын тулд би уран бүтээлээ тодорхой хэмжээгээр золиосолж, аз жаргалтай гэр бүлийн амьдралыг цогцлоох гэж хэрэндээ л хичээж байсан. Хүсч мөрөөдөж байсан амьдралаа бий болгож чадсан гэж боддог шүү, би. Хайраа олчихсон учраас уран бүтээлээ золиосолсон гэж ер харамсдаггүй.

 

-“Спайк” хамтлаг тарсны дараа Минжээ та хоёр хамт дуулах гэж нэлээд явсан. Гэхдээ дурлалын асуудал болон хувийн харилцаанаас болоод тангараг тасарсан гээд л нэг хэсэг шуугиад байсан?

-Минжээ надад өмнө нь хэлж байсан л даа. Гэхдээ бид хэн нэгэн өчүүхэн залуугаас болж муудалцах хэмжээний ухамсартай хүмүүс биш. Тухайн үед бид хоёр үүнийг сонсоод “Орчлон хорвоод ямар залуус мундсан биш. Нэг залууд зэрэг дурлаад байхдаа ч яахав дээ” гээд инээлдэж байсан шүү. Минжээ бид хоёр тус тусынхаа замыг хөөж, амьдрал зохиогоод хоёулаа ээж болчихсон байна. Хэдийгээр сайн найз минь Америкт амьдарч байгаа ч бид үргэлж холбоотой байдаг. Өнгөрсөн дурсамжаа ярилцаад инээлдэх үе бишгүй гарна шүү. Түүнийг зөвхөн уран бүтээлчийнх нь талаас гадна гайхамшигтай сайхан сэтгэлтэй, ухаалаг, дайчин эмэгтэй гэдгээр нь үнэлж явдаг.

 

-Бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн талаарх орчин цагийн ойлголт янз бүр болж. Харин таны бодлоор?

-Тийм ээ, бүсгүй хүний гоо үзэсгэлэн гэдэг маш чухал зүйл. Өөрийгөө үнэлэх, бусад хүмүүсийг хүндлэх хэмжээнд гоо үзэсгэлэндээ анхаарч байх ёстой. Ялангуяа олны танил хүн гоо сайхныхаа төлөө тодорхой хэмжээний цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулж тэмцэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ өдөр шөнөгүй л гоо сайханд орж, зөвхөн түүний төлөө амьдарна гэж байхгүй шүү дээ. Ажил ихтэй үед ядарч, царай алдах тохиолдол байлгүй яахав. Гэсэн ч аль болох гоё, цоглог, гоо сайхан харагдахыг хичээх хэрэгтэй. Тиймээс би гоо сайхандаа тодорхой хэмжээний мөнгө зарцуулж сурсан.

 

-Хэрвээ дуучин болоогүй бол… Кинонд хүртэл тоглоод амжсан байна лээ?

-Ямар ч байсан, урлагийн хүн л болох байсан. Урлаг гэдэг маш том, агуу ертөнцөд аль нэгэн салбарт нь хүчин зүтгэх байсан болов уу. Хөгжимчин, продюссер, урлагийн менежер гээд л… Үүнээс өөр чиглэл сонирхох хүсэл байхгүй. Яахав, би гэнэтхэн эмч боллоо гэж саная. Гэтэл зөвхөн нэр төдий зүүсэн, үлбэгэр эмч л болох байх. Тиймээс хүн ямар нэгэн мэргэжил сонголоо гэхэд маш сайн судалж, чин сэтгэлээсээ сонирхож хийх л хэрэгтэй. Түүнээс биш, ямар ч сонирхол байхгүй зүйлээ хийгээд байвал кайф авахгүй. Харин түүнийг сонирхдог, маш чадварлаг хүн хийлээ гэхэд чанартай зүйл гарч, бусад хүмүүст өгөх хүртээмж нь ч гэсэн илүү байх болов уу. Сүүлийн үед кино, рекламд тоглох, шүүгч хийх гэх мэт бидний мэргэжилтэй холбоотой санал нэлээд ирэх болсон.

 

-Сүүлийн үед гарч ирж байгаа хамтлаг, дуучдын талаар ямархуу бодолтой явдаг вэ?

-Маш олон уран бүтээлчид гарч ирж байгаад сайшаалттай ханддаг шүү. Гэхдээ мэргэжлийн хүний нүдээр харах юм бол сайн уран бүтээлч цөөхөн байна. Тэдний хажуугаар зүгээр л нэг дагалдан баясагч юм уу дутуу дулимаг зүйл хийсэн уран бүтээлчид их бий. Тэгэхдээ тэдний дуулах хүсэл эрмэлзлэлийг унтраах зүйл хийж болохгүй. Яадаг юм бэ. Тэд хүсэг, хийг, уран бүтээлч хүний амьдралын сайн мууг нь орж үзэг. Чадах, чадахгүйг нь цаг хугацааны шалгуур харуулаад өгөх юм чинь. Яахав ямар ч авьяас байхгүй, урлагийн мэдрэмжгүй хүмүүс дандаа мөнгө цацаад дуулаад байж чадах уу, үгүй юү гэдгийг бодох л хэрэгтэй. Авьяастай бол мөнгөгүй ч байсан хамаагүй. Цахиур хагалаад л гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр авьяасаараа, бас тохиромжтой цаг үед мөнгөөр зодоод гарч ирсэн уран бүтээлчид бүгдээрээ л цагийн шалгуураар шүүгдэх болно. Зөвхөн баяжих, од болж, олны хараанд өртөх гэсэн өчүүхэн зорилго өвөртөлсөн хүнийг хийсэн уран бүтээлээс нь төдийгүй гаргаж байгаа авир, харцаас л харахад л аяндаа ялгардаг байхгүй юу.

 

Р.МӨНГӨН

 

Үндэсний мэдээ

раскруткараскруткаaracerвзлом пароля вкаквалоо ценывзять кредит кредитной картойplay free casino slots bonus gamesasian escort agency dubainetbet online casinoonline slots reviews best slots and online casinosальтеза тревелфитнес краснодарскаяприватбанк кредитная карта условиядам деньги в долг в череповцекредит на малый бизнесденьги в долг под расписку в магнитогорскекредитная карта альфа банк м видео бонусденьги в долг бизнес планразработка и продвижение бренда банкаук украины 2012путевка отдых путевкаоператор болгарияcall tracking что этокак увеличить продажи в интернетепродвижение сайта ценыполотенцесушитель электрический купить в спбдиагностика организма по методу фолляобъектив для iphone 6 plus


Р.Номин-Эрдэнэ: Хайраар дутмаг санагддаг юм, монголчууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex