Аливаа төрсөн хүүхдэд сүүн болон байнгын шүдний эх үүсвэр байдаг бөгөөд тэдгээр нь тодорхой хугацааны дарааллаар бүлэг цухуйдаг.
Сүүн шүд нь үүдэн доод болон дээд 4 цахиур 6-9 сарын хугацаанд, харин хажуугийн 4 шүд нь 9-12 cap хүрэхэд цухуйдаг. Ер нь хүүхэд ой хүрэхдээ 8 шүдтэй байдаг. Ой өнгөрөөд 14-16 cap хүрэх үед өмнөд араанууд цухуйх ба 16-20 сартайд соёо 20-24 сартайд арын араанууд ургана.
Хоёр нас хүрэхдээ хүүхэд 20 сүүн шүдтэй болсон байна. Хоёр ой хүртэл нь цухуйсан байх ёстой шүдний тоог хүүхдийн сараас нь 4-г хасаад олж болох юм. Жишээ нь 4 сартай хүүхэд 12 шүдтэй байна. Гэвч шүд цухуйх хугацаа эрүүл саруул хүүхдэд ч оройтох нь бий. Рахиттай хүүхдийн шүд мэдэгдэхүйц хоцорч цухуйдаг.
Сүүн болон байнгын шүд цухуйх нь хүүхдэд ямар ч зовиур өгөхгүй, ажиглагдахгүй цухуйхаас гадна рахит, цус багадах, дутуу хөгжил зэргээс болж шүд цухуйхдаа буйл хавтгаж улайлгах, өвтгөх ба шүлс гоожиж хүүхэд ууртай цочромтгой, нойр муутай, хоол унданд дургүй болж болно.
Энэ зовиур нь соёо араа цухуйх үед ажиглагдаж болох юм. Ийм үед эмчид хандах нь зүйтэй. Шүд цухуйх үеийн хоолны дэглэм нь настайгаа уялдаатай байна. Шүлс хэт их гоождог бол эрүүг тогтмол арчин цамцыг нь өдөрт хэдэнтээ сольж байвал зүгээр.