“3 охин”-ынхон нэрээ өөрчлөх шаардлагатай болох ньМанай хуруу дарам цөөн охидын хамтлагийн нэг “Гурван охин”-ынхон ойрын хэдэн сар уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Тэдний саяхан гаргасан “Дэлхий ягаан зүрх” цомог шилдэг цомгийн тоонд орж тэднийг баярлуулаад авсан.
Харин тус хамтлагийн дуучин Анхмаа хэдхэн сарын өмнө “Франц үнсэлт” гэх романтик кинонд найз залуутайгаа францаар үнсэлцэж кино урлагт хүч үзсэнийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Түүнчлэн Анхмаа удахгүй үрийн зулай үнэрлэхнээ. “3 охин” хамтлагийн бүсгүйчүүд энэхүү мэдээллийг үгүйсгээгүй байна.
Харин энэхүү мэдээллийг сонссон зарим нэг фэнүүд нь “3 охин” одоо нэрээ өөрчилж “3 ээж” юмуу “3 хүүхэн” болох байлгүй хэзээ нэгэн цагт ийм юм болно гэдгийг мэдээд байсан юм. Анхнаасаа л буруу нэр өгсөн юм гэж шивэр авир хиилцэж байгаа аж. Анхмаа одоо гурван сартай бөгөөд жүжигчин Билэгжаргал ч аав болох бэлтгэлээ аль хэдийнэ хангаад эхэлчихсэн гэнэ.
Р.Оюун www.secret.mn