Сайн байцгаана уу? Та бүхэнд нэгэн найзынхаа тухай өгүүлэх гэсэн юм. Тэр аймар гоц гойд гоё залуу биш. Байдаг л нэг жирийн залуу. Магадгүй өөр хүний нүдээр саак залуу байж болох л доо. Яриа гэж авах юм байхгүй. Үргэлж л хөгжилтэй, сонирхолтой, 2-р сувгийн гээд ямар нэгэн юм ярисаар ам хуурай байна гэж байхгүй. Мэдээж хамт байхад хөгжилтэй байдаг ч заримдаа залхмаар санагддаг.
Сексийн амьдралынхаа талаар нууж хаахгүй илэн далангүй нээлттэй ярьдаг ч энэ сэдэв миний сэтгэлийг эмзэглүүлдэг. Бид нарт энэ асуудлаас болж үзэл бодлын ширүүхэн тулаан эхлэнэ дээ ч харин.
Учир нь тэрний сексийн амьдрал яг л гахай, нохойны амьдрал шиг… Найзыгаа гахай, нохойгоор дууддаг би муу найз шүү. Мөнхийн шоу, зугаа цэнгэл, хүүхэн шуухан…Мөнгөө үрж чаддаг юм чинь ажлаа хийдэг л гэж найддаг. Магадгүй баян айлын, бэл бэнчинтэй айлын хүү болохоор юугаар ч дутахгүй, мөнгөгүй болно гэж санаа зовдоггүй байж болох юм.
Гайгүй гэсэн бүх газруудаар доншуучилж хүүхэн чихдэж, танилцсан даруйдаа өвөр түрийдээ орж, групплэж, огт таалагдаагүй нэгэнтэй 1 унтчихаад холбоо барихгүй, таалагдсан нэгэнтэй үерхэж, салж нийлж нэг иймэрхүү л…
Нэг дор гурав дөрвөөр нь зэрэг үерхэнэ. Миний хайр гээд л нялуун завхай ярихыг нь яана. Бүсгүйчүүл түүний юунд нь болдог юм, хөл алдан хойноос нь унаж дусан гүйнэ, мөнгөнд нь болоод тэгж дурлаад байдаг юм болов уу бүү мэд. Дөнгөж танилцаад мөнгөтэй, баян цатгаланг нь мэдмээргүй л юм. Эсвэл тэгтлээ хормойнд нь салхи ороод эрэгтэй хүнтэй сээтэгнэхгүй бол загатнаад байдаг юм болов уу. Завхай шалиг энэ хүүхнүүдийг ч бас ойлгохгүй юм.
Нийгэмд ийм хэмнэл, амьдралтай залуус цөөхөн ч байдаг болоосой. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй, ариун нандин байж гэмээ нь эх орон минь ариухан байх болно доо. Гахай, нохой шиг замбараагүй бэлгийн амьдралаас болж халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт ямар олон эрсдэл тохиолдож болохыг мэдэж л баймаар юм.
Хүн хүний ертөнцийг үзэх үзэл бодол, хэмнэл өөр, өөр. Найзыгаа болон ийм амьдралтай хүмүүсийг буруутгах гэсэнгүй, эмэгтэйчүүд минь үнэ цэнэтэй байя!!!
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN