Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд үе шаттай хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан бөгөөд хотын үндсэн болон гол гудамж, замуудын огтлолцлоос үүдэлтэй саатлыг инженерийн цогц шийдлээр бууруулахад чиглэж буй.
-
Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар, -
Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, -
Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны уулзвар, -
Наадамчдын замын явган хүний гүүр, -
Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд Нарт хотхоноос зүүн тийш гүүрэн байгууламж барих юм.














































