Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

 

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д хийж буй айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав.

Тэрбээр оюутнуудад эх орныхоо хөгжлийг хөндлөнгөөс үнэлж, хувь нэмрээ оруулах, шүүмжлэлт сэтгэлгээ, дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлэх хэрэгтэйг онцолж, “100+100” дадлагын хөтөлбөр, төрийн үйлчилгээний цахим платформ E-Student 2.0-ын талаарх мэдээллийг танилцуулсан юм.

Уулзалтад оролцсон оюутнууд асуулт асууж, санал бодлоо солилцсон бөгөөд уг системийг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Одоогоор БНХАУ-д 6300 монгол оюутан суралцаж байна.

 

Ч.Юмчирдулам

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан