Энэ сарын 2-нд Өмнөд Солонгосын дуучин Dayoung-ийн “What’s a girl to do” дууны клипний албан ёсны тизер YouTube сувгаар цацагдлаа. Анхааралтай үзсэн фенүүд бичлэгт Анжелина Жоли, Брэд Питт нарын охин Шайло Жоли гарч байгааг анзаарсан байна. Хэдийгээр Шайло 1-2 секунд л гарсан ч үзэгчид түүнийг ээжийнхээ залуу төрхийг яг хуулсан байгааг гайхан хүлээж авчээ.
БНСУ-ын “Starship Entertainment” агентлагаас “Бид АНУ-д нээлттэй сонго шалгаруулалт явуулсан. Шайло финалын шатанд шалгарч сонгогдсон. Зураг авалт дууссаны дараа ч түүнийг алдартай жүжигчдийн охин гэж огт гадарлаагүй. Саяхан санамсаргүй мэдлээ” гэж мэдэгдсэн байна.

Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан алдартны гэрэл зураг болж, рекорд тогтоосон байна. Жоли, Питт нар мөнгөө сайн үйлсэд хандивласан. Хоёр настайдаа Шайло Мадам Тюссогийн тосон баримлын музейд заларч, тус музейд баримал нь боссон хамгийн залуу хүний амжилтыг мөн л тогтоож байв. Тус музейн захирал Жанин Дижоаккино “Шайло бол төрсөн цагаасаа эхлэн дэлхийн поп соёлын агуу зүтгэлтэн байлаа” гэж мэдэгдсэн байдаг. 2024 онд Шайло 18 нас хүрээд аавынхаа нэрийг хаяж, нэрээ Шайло Жоли болгон сольсон юм.











































