Дэлхийн хамгийн "хөөрхөн" хүүхдүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Дэлхий дээрх бүх хүүхэд өөр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй. Гэвч зарим нь төрмөл харц, онцгой төрхөөрөө сая сая хүний анхаарлыг татаж, бүр багаасаа дэлхийн хэмжээний од болдог. Тэднийг нэгэн цагт “хамгийн үзэсгэлэнтэй хүүхдүүд” хэмээн нэрлэж, зураг нь интернэтэд тархан, загварын ертөнцийн хаалгыг нээж өгсөн билээ. Тэгвэл эдгээр хүүхдүүд одоо цагт хэрхэн өөрчлөгдсөн болохыг харж сонирхоцгооё. 

1. Кристина Пименова

Кристина Пименова

Кристина модель карьераа 3 настайдаа эхлүүлж, маш хурдан дэлхийн топ брэндүүдтэй хамтарсан. Өнөөдөр тэр аль хэдийн насанд хүрч, загварын салбарт жинхэнэ мэргэжлийн модель болон өсчээ.

Kristina Pimenova — 20 настай

2. Анастасия Безрукова

Анастасия Безрукова

Европын хамгийн алдартай хүүхэд моделүүдийн нэг байсан тэрээр өнөөдөр бүрэн хэмжээний модель, жүжигчин болж хөгжсөн. Түүний гоо үзэсгэлэн одоо ч анхаарал татсаар байна.

Anastasia Bezrukova — 22 настай

3. Уильям-Франклин Миллер

Уильям-Франклин Миллер

Энгийн зурагнаас дэлхийд алдаршсан тэрээр одоо модель, жүжигчний замналаа үргэлжлүүлж байна. Азийн зах зээлд маш их алдартай хэвээр.

William Franklyn-Miller — 22 настай

4. Ланея Грейс

Ланея Грейс

Олон үндэстний холимог төрх нь түүнийг төрөлхийн онцгой нэгэн болгосон. Өнөөдөр тэр илүү насанд хүрсэн, өөрийн өнгө төрхийг хадгалсан модель хэвээр байгаа бөгөөд загварын ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж. 

Lanea Grace — 22 настай

5. Элизабет Хайли

Элизабет Хайли

Нэгэн цагт “Пименовагийн хуулбар” гэж яригдаж байсан тэрээр өөрийн гэсэн замналаар хөгжиж, загварын салбарт ажиллаж байна.

Elizabeth Haile — 20 гаран настай

6. Лили Чи

Лили Чи

“Nike”, “Ralph Lauren” зэрэг брэндүүдийн нүүр царай байсан Лили өнөөдөр амжилттай модель, инфлюнсер болжээ.

Lily Chee — 22 орчим настай

7. Айра Браун

Айра Браун

“Амьд Барби” хэмээн алдаршсан тэрээр одоо насанд хүрч, өмнөхөөсөө илүү энгийн амьдрал руу шилжсэн гэж яригддаг.

Ira Brown — 20 гаруй настай

8. Анна Павага

Анна Павага

Багаасаа сэтгүүл, рекламд гарч байсан Анна одоо өсвөр насандаа орж, модель карьераа үргэлжлүүлсээр…

Anna Pavaga — 15–16 орчим настай
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан