Орчин үеийн хүн утас, интернет, мэдээллээс нэг хором ч холдож чаддаггүй болсон. Гэхдээ бүхнийг унтраагаад, ганцаараа үлдвэл бидэнд юу тохиолдох вэ? Энэ талаар дэлхийн өнцөг булан бүрт сонирхолтой туршилтуудыг хийдэг бөгөөд тэртээ 2017 онд Британийн “Channel5” сувгийн хийсэн туршилтын үр дүнтэй танилцацгаая.
1. "Туршилтын эхлэл"
Уг нэвтрүүлэгт Жорж Лэм болон өөр 4 сайн дурын оролцогч оролцсон байна. Тэд 5 хоногийн турш тус бүрдээ ганцаарчилсан өрөөнд ямар ч холбоо, техник хэрэгсэлгүй амьдрах ёстой байв. Тэдэнд зөвхөн:
- хоол
- ор
- ариун цэврийн өрөө
- мөн өөрсдийн сонгосон 3 ширхэг энгийн зүйл өгөгдсөн байна.
2. Эхний шок: Зарим нь шууд бууж өгсөн
Энэ туршилт зарим оролцогчдод маш хүнд туссан. Жишээ нь:
- Нэг оролцогч ердөө 4 цагийн дараа гарчээ
- Нөгөө нь 24 цагийн дараа тэсэлгүй бууж өгсөн гэнэ.
3. Шермейний туршлага: ганцаардалтай нүүр тулсан нь
28 настай, сувилагчийн чиглэлээр суралцаж байсан Шермейн энэ туршилтад оролцохдоо өөрийгөө хэр бие даасан хүн бэ гэдгээ батлах зорилготой байжээ. Гэвч бодит байдал түүний төсөөлснөөс тэс өөр байсан юм. Эхний хэдхэн цагийн дараа л тэр:
- уйдаж эхэлсэн
- удалгүй гэнэт уйлж эхэлсэн
- ганцаардлын мэдрэмжид автсан
Тэр бүр туршилтын дүрмийг зөрчин, нөхрийнх нь бичиж үлдээсэн захидлыг хугацаанаас нь өмнө нээжээ. Уг нь тэр захидлыг 2.5 хоногийн дараа унших ёстой байсан ч тэсэж чадсангүй.
хэмээн хэлээд, тэр туршилтыг зогсоох товчийг дарсан байна. Энэ нь түүний бууж өгснийг илтгэж байв. Эцэст нь Шермейн өөрийгөө компанидаа тийм ч дуртай биш болохыг ойлгож, туршилтыг дуусгасан байна.
4. Жорж Лэм: ганцаардал тэсвэрлэхэд хамгийн хэцүү нь
Туршилтыг хөтөлж байсан телевизийн хөтлөгч Жорж Лэмд ч энэ сорил амар байсангүй. Тэр ердөө 24 цагийн дараа өрөөнөөс гарч, туршилтыг орхих шийдвэр гаргасан байна. Түүний хэлснээр хамгийн хэцүү зүйл нь:
- цаг хугацааны мэдрэмж алдагдах
- өдөр үү, шөнө үү гэдгийг ялгаж чадахгүй болох байсан гэнэ.
Энэ нь сэтгэлзүйд нь хүчтэй нөлөөлж, нэгэн үед тэр бүр өрөөн доторх гэрлүүд рүү хашхирч эхэлжээ “Энд 5 хоног суух бодол л намайг галзууруулахад хүргэж байна”
гэж Жорж хэлсэн байна.
5. Сара: айдсаа давж чадсан нь
36 настай, ганц бие ээж Сара энэ туршилтад оролцохдоо өөрийгөө хэр хүчтэй вэ гэдгээ шалгах зорилготой байжээ. Тэр бусдаас ялгаатай нь бүх 5 хоногийг давж чадсан цөөн оролцогчдын нэг болсон юм. Гэхдээ энэ хугацаа түүний хувьд амар байсангүй:
- байнга түгшиж, сандарч байсан
- зарим үед паник дайралт өгч
- хэн нэгэн орж ирсэн мэт санагдаж цочих
- бүр мэдрэлийн нөлөөгөөр дотор муухайрах зэрэг шинжүүд илэрчээ.
Түүний бие, сэтгэлзүйд хүчтэй дарамт үзүүлсэн тул туршилтын баг хүртэл түүний эрүүл мэндэд санаа зовж, зогсоох тухай бодож эхэлсэн байна. Гэсэн ч Сара бууж өгсөнгүй. Тэр айдсаа давж, туршилтыг дуусгаж чадсан.
6. Ллойд: уйтгартай тэмцсэн нь
Йоркширээс ирсэн 28 настай Ллойд ч мөн энэ туршилтыг бүрэн 5 хоног тэсэж чадсан оролцогчдын нэг байв. Тэр өөрийгөө сошиал сүлжээнд хэт донтсон гэдгээ ойлгож, гар утсаа түр ч болов хол тавихын тулд туршилтад оролцжээ. Өрөөнд байх нь түүнд:
- маш уйтгартай санагдсан
- цаг удаан өнгөрч байгаа мэт мэдрэмж төрүүлсэн гэнэ.
Гэхдээ тэр бууж өгсөнгүй. Ллойд уйтгар, ганцаардлыг камертай ярилцаж даван туулсан байна. Ингэснээр:
- өөрийгөө тайвшруулж
- бодлоо илэрхийлж
- ганцаардлыг хөнгөвчилж чаджээ.
7. Люси: урлагаар ганцаардлыг давсан нь
Блогер Люси энэ туршилтад оролцохдоо өөрийгөө хэр тэсвэртэй вэ гэдгийг шалгах зорилготой байжээ. Тэр бусдын адил хүнд нөхцөлд орсон ч туршилтыг дуустал нь амжилттай давж чадсан оролцогчдын нэг болсон юм. Түүнд хамгийн их тус болсон зүйл бол урлаг байв. Люси өөртэйгөө хамт зураг зурах хэрэгсэл авч орсон бөгөөд:
- уйтгар, ганцаардлыг
- сэтгэлзүйн дарамтыг зураг зурж даван туулжээ.
8. Туршилтын гол дүгнэлт
Туршилтыг дуустал нь давж чадсан 3 оролцогч ижил дүгнэлтэд хүрсэн байна:
- Энэ нь тэдний амьдралын хамгийн хүнд сорилуудын нэг байсан
- Гэхдээ…Тэдний амьдралыг эерэгээр өөрчилсөн гэнэ.
Ямар өөрчлөлт гарсан бэ?
- Өөрийгөө илүү сайн ойлгож эхэлсэн
- Технологид хэт хамааралтай байснаа мэдэрсэн
- Ганцаараа байх чадвар нэмэгдсэн









































