БНСУ: Багш нарын 50 хувь нь эцэг эхчүүдтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй байна

БНСУ: Багш нарын 50 хувь нь эцэг эхчүүдтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй байна

 

Өмнөд Солонгосын бага сургуулийн багш нарын тал хувь нь эцэг эхчүүдтэй хэрхэн харьцах учраа олохоо болисныг сүүлийн үеийн судалгаагаар харуулжээ. Солонгосын боловсролын хөгжлийн хүрээлэнгийн тавдугаар сард нийтэлсэн тайланд дурдсанаар, бага сургуулийн багш нарын 49.4 хувьд нь ийм мэдрэмж төрөх болсон байна. Энэ нь дунд сургуулийн багш нарын 31.7 хувьтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Судалгаанд улс даяарх бага сургуулийн 5587 багш хамрагджээ. Тэдний 68.9 хувь нь эцэг эхчүүд өөрсдийнх нь талаар гомдол гаргаж, цагдаад мэдүүлэх вий гэхээс санаа зовдог гэсэн бол 40.7 хувь нь энэхүү санаа зовнилоо ноцтой хэмжээнд хүрсэн гэж хэлсэн байна.

Ийм төрлийн түгшүүр зовнил нь зөвхөн залуу багш нараар хязгаарлагдахгүй. Өөрөөр хэлбэл, карьерын бүх үе шатанд байгаа багш нарт ийм санаа зовнил байдгаа илэрхийлжээ. Тухайн багшийн туршлагаас илүү ажлын орчинд үүнд нөлөөлж байгааг эндээс ойлгож болно.

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод бага сургуулийн 24 настай багш амиа хорлосон хэрэг 2023 онд гарч байв. Энэ хэрэг олон нийтийг цочроож, багш нарын эрхийн тухай асуудал хөндөгдсөн. Үргэлжлээд дахин хэд хэдэн багшийн үхэл ил болсноор эцэг эхчүүдийн гомдол санал, сурагчдын сахилга бат, багш нарт зориулсан хууль эрх зүйн орчин зэргийг олон нийт хэлэлцэж эхэлжээ.

Угтаа бол Өмнөд Солонгост хамгийн хүсүүштэй мэргэжлээр багш мэргэжлийг нэрлэдэг байсан нь саяхан. Ялангуяа 1997 оны Азийн санхүүгийн хямралын дараа багш гэх мэт төрийн тогтвортой ажлын байрууд өндрөөр үнэлэгдэх болсон. Бага ангийн багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын элсэлтийн өрсөлдөөн сүүлийн хэдэн жил тасралтгүй буурсан ч энэ жил эргээд өсөөд байв. Гэтэл сургуулиудад багшийн эрх зөрчигдөж буй тохиолдлууд тасрахгүй байгаа тул энэ өсөлтийг шууд дүгнэхэд төвөгтэй юм.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан