50 сая ам.долларын үнэт эдлэлээр чимэглэсэн Fantasy Bra Victoria’s Secret-ийн тайзнаа эргэн ирлээ

Дэлхийн загварын ертөнцийн хамгийн алдартай шоуны нэг болох Victoria’s Secret Fashion Show 2026 оны аравдугаар сарын 18-нд АНУ-ын Лос-Анжелес хотод зохион байгуулагдаж, загвар, хөгжим, алдартнуудыг нэг тайзнаа нэгтгэлээ. Энэ жилийн шоу Кайли Женнерийн дебют, тансаг үнэт эдлэлээр урласан Fantasy Bra болон алдарт загвар өмсөгчдийн эргэн ирэлтээрээ олны анхаарлыг татав.

Шоуны онцлох үзүүлбэрийн нэг нь 50 сая ам.долларын үнэлгээтэй Fantasy Bra байлаа. Найман жилийн дараа эргэн ирсэн энэхүү бүтээлийг Jacob & Co. брэндтэй хамтран урласан бөгөөд 4,410 ширхэг байгалийн алмааз, 75.54 каратын тод шар алмаазаар чимэглэжээ. Үүнийг 15 гар урлаач 1,000 гаруй цаг зарцуулан бүтээсэн байна. Харин гоо сайхны бизнес эрхлэгч Кайли Женнер тус брэндийн тайзнаа анх удаа гарч, энэхүү онцгой бүтээлийг танилцуулснаараа олны анхаарлыг татжээ.

Энэ жилийн загварын үзүүлбэрт хавар, зун, намар, өвлийн өнгө төрхийг илэрхийлсэн хувцас, далавч бүхий загварууд багтсан бол Megan Thee Stallion, Tate McRae, Megan Moroney болон KATSEYE хамтлаг хөгжмийн үзүүлбэрээ толилуулжээ.

Мөн Gigi Hadid, Adriana Lima, Candice Swanepoel зэрэг алдарт загвар өмсөгчид тайзнаа эргэн ирсэн бол NBA-гийн домогт тоглогч Коби Брайантын охин Наталиа Брайант Victoria’s Secret-ийн тайзнаа анх удаа алхсан байна.

Victoria’s Secret сүүлийн жилүүдэд биеийн галбирын нэг хэв маягийг сурталчилдаг гэх шүүмжлэлийн дараа шинэ үеийн хэрэглэгчдэд чиглэсэн дүр төрхөө өөрчлөхийг зорьж байгаа. Тиймээс энэ жилийн шоуг зөвхөн тансаг загварын үзүүлбэр бус, дэлхийн загварын зах зээл дэх байр сууриа хадгалах, шинэ үзэгчдийг татах оролдлого хэмээн харж болох юм.

 

 

Б.Зул

www.BOLOD.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан