
Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалан тэмцэх үйлсэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, иргэд олон нийтээрээ эвлэлдэн нэгдэцгээе
Сэтгүүлчдээс өө хайж ,түүгээр далимдуулж хэвлэлийн эрх чөлөөг боомилох санаа санаархал Монголд тасрахгүй үргэлжилсээр газар авлаа!
Олон улсын тайлан судалгааг харахад голдуу эрх баригчдын бузар булай үйлдлийг илчлэн бичсэн, эрэн сурвалжилсан сэтгүүлчид болон шүүмжлэгч иргэд, шүгэл үлээгчид эрх мэдэлтнүүд, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гарт амиа алдах, эрүү шүүлтэд орох, эрх чөлөөгөө хасуулах тохиолдол их байна













































