Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үргэлжлэл болох баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барих шийдвэр гаргасан. Хэрэгжүүлэх зарчим нь концессын хэлбэрээр гүйцэтгэнэ. Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын бодлогын баримт бичгийг баталснаар эхний ээлжинд 1255 км орчим нь Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд, зүүн босоо нь Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлд 426.6 км гэж тооцож байна. Монголын төмөр зам ТӨХК-д болон бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг, төслийг боловсруулж, барих, ашиглах, шилжүүлэх нөхцлөөр төмөр замуудыг барьж, төрд хүлээлгэн өгнө” хэмээн ярьсан юм.











































