Би өөрөөсөө айх болсон. Яагаад гэвэл би янханаас дутуугүй амьдрах болж гэж бодогдох болсон учраас. Би 20 настайдаа охин насаа найз залуудаа өгч байсан бол 3 жилийн дотор би хамгийн багадаа 50 залуутай унтсан.
Өнгөрснөө эргэцүүлэн, хичнээн эр хүний өвөрт орсоныгоо бодлоо л доо. Зарим нэг эрчүүдийг мартсан байж магадгүй. Өөрийн санаж байгаагаар тоолсон чинь 50 гэсэн тоо гарч ирсэн. Над шиг сексийн замбараагүй амьдралтай охид хир олон байдаг юм бол оо.
Таалагдаад унтсан, тохиолдлын, найз залуус, шоудаж яваад, бас настай, гэр бүлтэй эрчүүдтэй унтаж, тэднээс санхүүгийн туслалцаа авдаг байсан гээд л урсаж өгнө. Бахархалтай зүйл биш гэдгийг сайн мэдээж байгаа. Та бүгдийг зөвөөр ойлгоорой гэж хүсч байна.
Зарим нэг найз охид маань нөхөрдөө охин насаа өгөөд, өөр хүнтэй унтаж үзээгүй, өөр хүнтэй унтах ямар байдаг бол гэж ярьцгаадаг. Би тэдэнд үнэхээр атаархдаг.
Ганц бие болохоороо би ингээд яваад байдаг юм болов уу. Би хөгширсөн хойноо амьдралдаа хичнээн эр хүнтэй энгэр зөрүүлснээ тооцвол одоо 50 гэж байгаа юм чинь 1000 илүү давах юм болов уу гэсэн тэнэг бодол толгойд орж ирдэг. Одоо больё гэвч өөрт таалагдсан эрийн өмнө би сөхөрчидөг. Үнсэлцээд л, тэгээд л хүсэл тачаалдаа автаад тэгээд л унтчихдаг.
Хань ижилтэй болвол би тэр хүнийг хуурахгүй, үнэнч байж чадна гэж боддог. Даанч найз залуутай болсон ч хүнээ буруу таьдаг юм уу, хэтэрхий өнгө зүсэнд дурладаг юм уу, тэгээд л түр зуурын учрал болж таарах юм. Би яах ёстой юм бол гэж өөрөө, өөрөөсөө асуудаг. Надад туслаач. Ингэж явах нь буруу юу. Аль эсвэл…
WWW.MISS.MN